Наоми Кэмпбел 17 жилийн өмнөх даашинзаараа гоёжээ

download (1)Өнгөрөгч Лхагва гаригт болж өнгөрсөн Үнэртний Хандивын шагнал гардуулах ёслол дээр супер модель Наоми Кэмпбел хүрэлцэн ирлээ. Өдгөө 45 настай хэдий ч наснаасаа залуу харагддаг тэрээр уг арга хэмжээн дээр Versace-ийн мөнгөлөг даашинзтай ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татжээ. Учир нь Наоми уг даашинзаар тэртээ 17 жилийн өмнө буюу 1998 онд зохион байгуулагдсан нэгэн загварын шоун дээр өмсөж байсан билээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн Instagram-д нийтэлсэн байна. 1998 оны долдугаар сард Donatella Versace өөрийн брэндийн Намар-Өвөл коллекцоо Парист танилцуулах үеэр Британи гаралтай модель бүсгүй дээрх даашинзыг өмсөж байжээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …