Ногоон сонгиныг хэрхэн хадгалж, даршлах вэ?

10155591_1580807512184628_6629716749683341216_nНогоон сонгино буюу зэрлэг сонгино нь энгийн бөөрөнхий сонгиныг бодоход өвөрмөц амт, ач тусаараа хүний эрүүл мэндэд илүү сайн байдаг тул дараах аргаар ногоон сонгиныг хадгалах, даршлах нь зөв байдаг.
1 Шинэхэн зэрлэг сонгино нь үнэр, амт, чанараараа аливаа хоолонд сайхан амт оруулдаг.

11065887_1580807482184631_8578559695141026185_n
2 Сонгиныг хүйтэн усанд сайтар угааж сэгсэрсний дараа иш, үндэсний хэсгийг салган авч жижигэн хэрчээрэй.

10734009_1580807492184630_5709819899634639694_n
3 Хэрчсэн иш, үндсийг хүнсний гялгар уутанд хийгээд хөргөгчинд хадгалаж болно. Ингээд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэнэ.

11537691_1580807515517961_2971632267033421177_n
4 Харин сонгины ногоон урт хэсгийг жижиглэн хярж хэрчээрэй.

6287_1580807498851296_7294349762150028065_n
5 Ингээд төмөр хавтан /хайруулын хавтан, таваг гэх мэт/ ашиглан дээр нь хэрчсэн сонгиныг жигд тарааж тавина.

11201114_1580807532184626_5939513766048716373_n
6 Ингээд хөлдөөгчинд хийж 15-17 минут болгоно. Энэ хооронд сонгино царцаж хөлдсөн байх ба хүнсний гялгар уутанд хийж таглаад хөргөгчний сэрүүн нөхцөлд хадгалаж өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхэд сонгины амт чанар огтхон ч муудалгүй шинэхэн хэвээрээ байж чаддаг.

11536116_1580807508851295_2319323545788708715_n
7 Хэрвээ сонгиныг амтлаж даршилахыг хүсвэл алхам 6 дээр хөлдөөсөн сонгиныг варианы шил эсвэл хуванцар саванд хийж дээрээс нь давс, элсэн чихэр, ус хийж сайтар хутгаж холиод битүү таглаж хөргөгчинд хадгална. Ингээд хүссэн хоол, зууш, салат, татсан махыг амтлана

11402680_1580807522184627_3970615366924296420_n

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …