Ихэнх имжнүүд солгой байдаг

32_192c4f310fa771bc725bed9916efaaea7efeaecaЭрдэмтэд имж буюу бидний хэлж заншсанаар кенгуру гэх амьтны талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Зэрлэг имжнүүдийн ихэнх нь хооллох, цэвэрлэх зэрэг үйлдлийг хийхдээ солгой гараа ашигладаг болохыг тогтоосон байна.

Эрдэмтэд хүнээс гадна гараа ашигладаг амьтны төрөлд анх удаа ийнхүү судалгаа хийж үзсэн юм. Тэд зэрлэг байгалд амьдарч буй имжний маш олон төрөлд энэхүү судалгааг хийжээ. Судлаачид “roo” имжний хоёр болон “wallaby” имжний нэг төрөлд судалгаа хийж үзэхэд бүгд солгой байсан аж. Current Biology сэтгүүлд хэвлэгдсэн дээрх судалгааг Австралид судалгааны ажлаар ирсэн Санкт-Петербургийн их сургуулийн Орос эрдэмтэд удирдан ажиллажээ. Тэд Тасманийн их сургуулийн Ph докторант, амьтан судлаач Жанень Инграмтай хамтран ажилласан юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …