Хууль шинэчлэгдэн батлагдсанаар  Шүүхийн шинэтгэл урагшиллаа

1424920919_medee0404Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн асуудалд анхаарлаа хандуулан  энэ чиглэлд олон хуулийн төслийг санаачлан амжилтттай хэрэгжүүлж байгаа.  Түүний санаачилсан Шүүхийн шинэтгэлийн зарим асуудал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “нүүр тулсан”  ч өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэгдэн батлагдлаа.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн асуудал нь ямар нэг байдлаар ухарч няцсан зүйлгүйгээр УИХ-аар хэлэлцэгдэн, ҮХЦ-ийн дүгнэлтийг тусгасан “ухаалаг” байдлаар,  улам боловсронгуй болж  шийдвэрлэгдлээ.

Ингэж хэлэхийн учир нь өмнөх хуульд шүүх бүхлээрээ дагнаагүй  эрүү иргэний шүүх хамт байсан,  дээр нь  шүүхийн нэршлийн хувьд улсын хэмжээнд дугаарласан байсныг   ҮХЦ-ийн дүгнэлтээр өөрчилж, одооноос эхлэн  Үндсэн хуульд заасанчлан Архангай аймгийн давж заалдах шатны шүүх гэх зэргээр нэршлийн хувьд Үндсэн хуулийн дагуу болгож өөрчлөн,  шүүхийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийг дагнасан хэлбэрээр явуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл  сум дундын анхан шатны шүүхээс эхлэн шүүгчид нь эрүү иргэний хэргийг  дагнасан байдлаар явуулах болсон  нь  өмнөх шиг нэг шүүгч эрүү иргэний бүх хэргийг шүүдэг байдлаас татгалзсан дэвшилттэй байдал Шинэ хуульд тусгагдлаа.  Энэ бол шүүхийн шинэтгэлийн гол зарчимыг УИХ-аас хэвээр нь  хадгалж үлдсэн гол ололтуудын нэг боллоо.

Тухайн хууль нь өмнө нь  тойргийн шүүх ард түмнээс холдсон гэх шүүмжлэлд өртөөд байсныг саяны батласан хуулиар шүүгчид тухайн тойрогт  тодорхой хугацаанд  томилолтоор очиж ажиллан, иргэдэд чирэгдэл учруулахгүй, өөрийн аймгаасаа хол өөр аймагт очиж шүүх хуралд оролцдог байдлыг халсан шинэ зарчим үйлчлэхээр боллоо.

Шүүхийн  шинэтгэлийн гол агуулгыг нь өөрчлөлгүйгээр нэг талаас ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авсан, нөгөө Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн  шинэтгэлийг дэмжсэн хуулийг УИХ-аас батлан гаргасанд энэ салбарт ажиллаж байгаа олон зуун хуульчид талархалтай хандаж байгаа ажээ.

Товчхондоо  УИХ-аас  батлагдсан  шүүхийн шинэтгэлийн  хууль энэ салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан хэрэг боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ц.Мөнх

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …