Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ. Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа билээ. Таван сарын байдлаар кино театруудад нийт 7 монгол кино гарсан бөгөөд 2015.4.8-ны өдөр нээлтээ хийсэн “3 Найз” кино 283,729,500 төгрөгийн ашиг орлого олжээ.
Мollywood Box Office
№ Киноны жагсаалт Кино театруудад гарч эхэлсэн хугацаа Гарсан цагаасаа хойш Таван сард Нийт дүн
1 Содура 2015.3.20 436,159,000 95,750,000 531,909,000
2 3 найз 2015.4.22 122,351,000 283,729,500 406,080,500
3 Хөгжилтэй өдөр 2015.4.08 218,932,000 46,426,000 265,358,000
4 Учрал 2015.4.24 81,209,500 29,099,000 110,308,500
5 Хар сувдны нууц 2015.5.1 146,665,500
6 Тооцоогүй тоглоом 2015.5.8 10,566,000
7 Ар хударга 2015.5.15 43,012,000
Түлхүүр үгкино урлаг
Санал болгох мэдээ
“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …