Австралийн мэс засалчид шархадсан яст мэлхийн хуягийг оёв

32_b16f30fdc6128a3057ca29e68d39e897ddfe8d34Австралийн мэс засалчид хүндээр шархадсан яст мэлхийг аврахын тулд хэд хэдэн хагалгааг амжилттай хийсэн талаар Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Яст мэлхийн жин 100 кг татаж байсан аж. Хөөрхий хэвлээр явагч Австралийн зүүн эрэгт завьтай мөргөлдсний улмаас хуяг нь цуурч, толгойдоо хүнд гэмтэл авсан байжээ. Яст мэлхийн зузаан хуягийг хэвэнд нь оруулахын тулд мэс засалчид олон оёо тавихаас өөр аргагүй байдалд хүрсэн гэнэ. Одоогоор мэс засалд орсон яст мэлхийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэрээр мөхөж буй төрөл зүйлд хамаарагдах далайн ногоон яст мэлхий байжээ.

Эх сурвалж: tvmongolia.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …