Пакистанд хэт халсанаас 140 гаруй хүн нас баржээ

150622100118-pakistan-heat-wave-exlarge-169Пакистаны томоохон хотуудын нэг болох Карачид хэт халалтын улмаас ойролцоогоор 140 гаруй хүн нас бараад байна. Өнгөрөгч бямба гаригийн мэдээллээр 122 хүн нас барсан гэсэн бол энэ тоо өссөөр байгаа юм. Хэт халалт нь өнгөрсөн 15 жилийн турш болж байгаагүй халуун болж байгаа ба бямба гаригт л гэхэд 44,8 градус хүртэл халсан аж. Ням гариг 42,05 градус хүртэл халсан. Энэ халуун цаашид хэд хоног үргэлжилэх төлөвтэй байгааг цаг агаарын газрын дарга мэдэгдлээ. Дэлхийн дулаарлын улмаас олон оронд хэт халалт явагдаж Энэтхэгт л гэхэд 1000 гаруй хүн нас барсан юм.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …