“Jurassic World” киноны орлого нэг тэрбумыг давлаа

32_9cab308756abc667f60ca93288f2da5d4e8196f5Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Jurassic World” кино 66 бүс нутагт 18,718 удаа дэлгэцнээ гарч, 160.5 сая ам.долларын ашиг орлоготой байлаа. Энэ нь өмнөх долоо хоногт олсон орлогоос буюу ажиглагчдын таамаглаж байснаас 50 хувиар буурсан дүн аж. Хилийн чанадад олсон 583.1 сая долларын орлогыг дотоодоос олсон 398.2 сая долларын орлоготой нэгтгэвэл дэлхийн зах зээлээс нийт 981.3 сая долларын ашиг орлого олжээ. Дэлхийд тэргүүлэх, томоохон эдийн засагтай орнуудын зах зээлд “Jurassic World” хэрхэн ашиг олсныг тооцож үзвэл: Хятадад 167.1 сая, Их Британи/Ирланд улсад 59.7 сая, Мексикт 29.4 сая, Солонгост 27.7 сая, Герман улсад 26.3 сая долларыг тус тус олсон байна. Харин Франц улсад 24.5 сая, Австралид 23.5 сая, ОХУ-д 17.8 сая, Тайваньд 16 сая, Бразиль улсад 15.5 сая ам.долларын ашиг орлого олжээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …