Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 248 иргэн хохирчээ

9749821558b8e65e7c1e01Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Хүчирхийллийг хэлбэрээр нь харахад бие мах бодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 хувь, бэлгийн хүчирхийлэлд автсан хэрэг 0,4 хувийг эзлэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн захиргааны зөрчил 2015 оны эхний 05 сарын байдлаар нийт 285 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгжээр буюу 86,2 хувиар өссөн байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2013

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …