Өчигдөр “Камертон” хамтлагийн 20 жилийн ойн өдөр тохиосон юм. Тэд 20 жилийн ойгоороо бие даасан тоглолт зохион байгуулалгүй “Crocus event hall”-д 20:00 цагт “VIBE 105.5fm-ийн нээлтийн “Black & White party”-д оролцож, фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Камертоныхонтой төрсөн өдрийг нь хамт тэмдэглэхээр ирэх зочид зөвхөн хар, цагаан өнгийн хувцас өмссөн байв.
Тэгвэл тоглолын үеэр тус хамтлагийн гишүүд “Манай Л.Ган-Эрдэнийн гэргий Б.Уянга маань өнөөдөр буюу бидний 20-н жилийн ойн өдөр хоёр дахь хүүгээ төрүүллээ. Ингээд Ганаа маань 38-тай аав болж байна” гэх баяртай мэдээг, фенүүддээ дуулгажээ.
Ямартаа ч, дуучин Л.Ган-Эрдэнэ хамтлагийнхаа 20-н жилийн ойн өдөр хоёр дахь гуравдахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр одоогоос 15 жилийн өмнө яруу найрагч Гэрэлийн охин хөтлөгч Халиунтай гэрлэж, хөөрхөн охинтой болсон ч хосууд хоёр тийшээ болсон юм.
Харин одоогоос таван жилийн өмнө “Жигүүр Гранд” группын захирал Баттөрийн охин Уянгатай гэрлэж, “Хайр гэдгийг одоо л амсаж байна” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Эх сурвалж: shuud.mn