Шварценеггерийн хүү анх удаа кинонд гол дүр авчээ

244x323_0_b20d8d37b471a9e5cef4b711db7be141@244x323_0xd42ee430_2742639981435158450Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик “Midnight Sun” хэмээх киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Энэ нь 2006 онд гарсан японы уран бүтээлээс сэдэвлэсэн аж.

Уг кинонд Disney телесувгийн од асан жүжигчин бүсгүй Белла Торн түүний хамтрагчаар тоглох бөгөөд 2015 оны 9-р сард зураг авалтаа эхлэх бололтой.

Киноны гол агуулга нь маш ховор өвчнөөр шаналж буй 17 настай бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд өчүүхэн төдий ч нарны гэрэл түүний хувьд үхлийн аюултай учраас зөвхөн шөнөөр л гэрээсээ гарна. Харин түүний амьдралд нэгэн залуу орж ирснээр бүх зүйл өөрчлөгдөхөд хүрнэ.

Киноны найруулагчаар клипийн мэргэжилтэн гэгддэг Скотт Спир томилогдсон аж.

21 настай Патрик Шварценеггер одоогийн байдлаар “Нөөц тоглогчид” /2006/, “Гацсан хайр” /2012/, “Нэг ангийнхан” /2013/ гэсэн гурван киноны туслах дүр бүтээгээд байгаа билээ.

Д.Мөрөн

www.zone.mn

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …