АНУ-ын түргэн хоолны сүлжээ McDonalds компани салбаруудын үйл ажиллагаагаа сайжруулах төлөвлөгөөний хүрээнд Тайвань дахь 413 дэлгүүрээ худалдахаар болсон байна. 20,000 гаруй ажиллах хүчин нь байрлах тус арал дээр McDonalds компани 30 жилийн хугацаанд эдгээр дэлгүүрийг эзэмшсээр ирсэн юм. Компанийн зүгээс хөгжилтэй холбоотой зөвшөөрөлтэй болоход тохирох нэр дэвшигчийг хайж байгаа гэдгээ мэдэгджээ. Дэлхийн хамгийн том сүлжээ хоолны газрын компани нь өрсөлдөгдөөн ширүүссэн өнөөгийн зах зээлд үйлчлүүлэгчдээ авч үлдэхийн тулд олон талын арга хэмжээ авч байгаа билээ. Компанийн гүйцэтгэх захирал Стив Ийстербрук өнгөрөгч тавдугаар сард мэдэгдэл хийхдээ, дэлхийн улс орнууд дахь өөрийн салбар зоогийн газруудаасаа худалдана гэдгээ хэлж байсан юм.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт компанийн зүгээс АНУ дахь салбарынхаа тоог цөөрүүлэх талаар мэдэгджээ. Мөн дөрөвдүгээр сард олон улсад байгаа 350 зоогийн газраа хаах гэж байгаа тухай эх сурвалжууд дамжуулж байсан билээ. Мөн өнгөрсөн онд муудсан махны хэрэг дэгдсэнээс Хятад дахь хүнсний аюулгүй байдлын улмаас Азийн бизнес нь уналттай байгаа юм.