Бүтэлгүй дурлалыг мартах 31 өдрийн курс эмчилгээ

Эмэгтэйчvvд бид хайртай хvнээсээ хагацахыг тэсвэрлэж чаддаггvй сэтгэлийн хөдлөлтэй эмзэг хvмvvс. Тэгвэл энэ хэнд ч хэрэггvй гутралаас нэг мөсөн салж болох арга байдаг юм байна. Энэ 31 өдрийн курс эмчилгээг нилээд бvсгvйчvvд дээр туршиж vзсэн бөгөөд хэн ч vvнээс болж зовоогvй юм. Тэгэхээр буйдангаасаа босоод Урагшаа!!!

– Сэтгэлээ онгойтол уйлж авахад 2 өдөр
– Өөрийгөө өрөвдөхөд 2 өдөр
– Уурлахад 3 өдөр
– Тvvнийг vзэн ядахад 5 өдөр
– Хариугаа авах төлөвлөгөө боловсруулахад 3 өдөр
– Энэ бvгд огт хэрэггvй тэнэг зvйл болохыг ойлгоход 2 өдөр
– Өөрийгөө дооглоход 2 өдөр
– Дурсахаа болиход 5 өдөр
– Тvvнийг найзаа болгоход 3 өдөр
– Өөр хvнд дурлахад 4 өдөр
– 31 дэх өдрөө Аз жаргалтай сэрнэ
Жич: өдрийн тоо өөрчлөгдөж болох юм. Гэхдээ нэг сараас илvv байх хэрэггvй. Учир нь чиний мэдрэлийн системд хэрэгтэй.

  1. Уйлж авах

crying girl wallpaper (6)

Нулимс, хvнийг стресс болон сэтгэлийн таагvй хөдлөлөөс салгаж, зовлонг нимгэлдэг гэж vздэг. Энэ бол хувь хvний өөрийн асуудал бөгөөд vvнд “vзэгчид” огт хэрэггvй. Эргэн тойрныхондоо хавдсан нvvр, улайсан нvдээ vзvvлэхийн хэрэг байна уу? Иймээс энэ курс эмчилгээгээ баасан гарагийн оройноос эхэлбэл тохиромжтой. Учир нь Даваа гарагийн өглөө ажилдаа явахдаа нvvрэндээ крем, пvдр тvрхэж, хэн нэгний асуултанд хариулах эсвэл айлгахгvй юм.

2. Өөрийгөө өрөвдөх
Үvнийг бараг бvхэл өдөржингөө хийж болно. Гэхдээ хувийн асуудлаа бодон ажил төрөлдөө саад болгохгvй байхыг хичээгээрэй. Өөрийгөө бvрэн өрөвдөж дуусахад 2 орой л хангалттай. Ганцаардахгvйн тулд аль болох найз бvсгvйчvvдтэйгээ хамт байхыг бодоорой. Тэднийг гэртээ ч юмуу эсвэл ямар нэг тааламжтай кафед урь. Дарс шимэнгээ өөрийг нь зовоож байгаа асуудлаа сайн ярьж тэдний “Ямар зэвvvн амьтан бэ?”, “Тэр яаж тэгж чадаж байна аа”, “Одоо яаж амьдарна аа” гэх мэтээр чамайг өрөвдсөн шинж vзvvлэн толгой сэгсэрцгээг. Гэхдээ чи олон найз бvсгvйтэй бол ингэж суухын тулд хамгийн галзуу, ичиж зовохыг мэддэггvйг нь сонго. Тэд нар нөхцөл байдлыг дор нь зөөлрvvлж чи ч тэдэн лvv ямар ч эмгэнэлт байдлаар харахаа болино. Харин “жирийн” найз бол ийм эмчилгээний дараа өөрсдөө гутралд орж болзошгvй юм.
 
3. Уурлах

soapbox_angry_woman-550x521
Бvр тодруулбал галзууртлаа уурла. Хөлөө дэвсэлж ямар нэг зvйл хагалж эсвэл тvvний бvх зургийг урж, өгсөн бэлгvvдийг нь хая. Гол нь хэтрvvлэн хамгийн хайртай зvйлсээ эвдэхгvй байх хэрэгтэй. Тэгвэл магадгvй эргээд төлөвлөгөөнийхөө 1-р зvйлээсээ эхлэх хэрэгтэй болно. Зарим тохиолдолд сэтгэл зvйчид дэр нvдэн уураа гаргахыг зөвлөдгийг санахад илvvдэхгvй болов уу.

4. Тvvнийг vзэн ядах
Энэ vеийг тойрч гардаг нь ховор. Хайр, vзэн ядалт хоёрын хооронд ганц алхам байдаг гэдэг нь ямар ч тохиолдолд 100% vнэн байдаг ажээ. Чамайг vнэлээгvй урваж өөр хэн нэгнийг илvvд vзэх болсон нь эсвэл зvгээр л чамд хайргvй болсон гэдэгтэй эвлэрнэ гэдэг vнэхээр хэцvv. Иймээс эхний 5 өдөрт тvvнийг бvх зvйлд буруутгаж болно. Цаг агаар, хайртай гутлын өсгий хугарах зэрэгт тvvнийг буруутга. Энэ бол бас нэг хараах сайхан боломж юм. Тvvнээс л болж гунигт бодолд дарагдаж явахдаа цасан дороос цухуйх төмрийг харалгvй гутлынхаа өсгийг хугалсан шvv дээ

5. Хариугаа авах төлөвлөгөө боловсруулах

FROM ITV Coronation Street For immediate release Friday May 1st          Tracy Barlow’s May-hem  Hell hath no fury like a Tracy Barlow scorned and this month she’s going to cause some May-hem for the residents of Weatherfield…  Tracy’s hatred for arch-nemesis Carla Connor will reach new heights when she discovers that Carla has unknowingly scuppered her and Tony’s plan to take over the Rovers.  A haunting new promo exclusively screened on the Coronation Street website from today (May 1st) hints at the devastation that lies ahead. And these two sneak preview photos give a taste of the drama to come. With her landlady dream in tatters, Tracy will be consumed by rage for those she feels have wronged her - and if there’s one thing we know about this Barlow it’s that her revenge knows no bounds... Viewers will be on the edge of their seats when Tracy challenges Liz to a showdown shortly before Steve and Michelle’s Big Day, when Tracy will reveal every last excruciating detail about her and Tony’s affair as well as how they had planned to usurp the Rovers throne... While Liz will want to protect the Wedding from Tracy’s vitriol, Tracy’s not one for tradition and she won’t rest until she’s wreaked some havoc on the cobbles and exacted the ultimate revenge on the one person who just always pips her to the post - Carla.   Tracy’s revenge on Carla will fuel an explosive week on the ITV soap which will culminate in a massive fire at Victoria Court. But will the fire be part of Tracy’s plan, or will her vengeance take on a mind of its own? The details of this must see week of drama are being kept under wraps - with lots of twists, turns and surprises for fans promised. Watch our exclusive promo here: www.itv.com/coronationstreet  Picture contact: david.crook@itv.com on 0161 952 6214 Photographer - Mark Bruce This photograph is (C) ITV Plc and can only be reproduced for editorial purposes directly in connection with the programme or e

Энэ нь өмнөхvvдээсээ хамгийн их тайвшруулах vе шат нь. Хэрэв чи тvvнгvйгээр миний амьдрал ямар сайхан болох бол гэж бодож байгаа бол эдгэрч байгаагийн шинж юм. Ингэхээр хамгийн хэцvv зvйл ард хоцорч гутрал багасаж байна гэсэн vг.
Ингээд хэдэн хувилбар санал болгоё. Жишээ нь: – Чи ер бусын vзэсгэлэнтэй. Турчихсан, vснийхээ засалтыг өөрчилсөн, нvvрээ сайхан будсан байна. Наранд борлосон хөл чинь гялалзаад л… Гартаа сvvлийн vеийн загварын гар утсыг эргvvлээд л дэлхийн 17-70 насны бvх эмэгтэйчvvдийн мөрөөдөл болсон царайлаг сайхан эрийг сугадчихсан алхаж явна гэж бод. Харин өмнөөс чинь нөгөөх залуу чинь ирж явна. Туранхай, цонхигор, нvд нь ер бусын гунигтай харагдана.
Тэр чамаас салсан нь амьдралынх нь хамгийн том алдаа байснаа ойлгон чамаас уучлалт гуйн юу ч хийхэд бэлэн байх бөгөөд чамайг хараад дуу алдан хөлд чинь унана. Харин чи ярвайнгаа гайхамшигт дагуулынхаа гарыг атган шийдэмгийгээр тvvн дээгvvр алхан гарна. Тэр золгvй амьтаны ихэмсэг харцаар харан ирээдvй рvvгээ аз жаргалтай нь аргагvй явж байна гэж ургуулан бод.- Чи залуухан сайхан өгөөмөр сэтгэлтэй саятантай гэрлэж хувийн харшдаа болох гэрлэх ёслолын ажиллагаандаа тvvнийг урина. Тvvний ирэх зардлыг ч даана. Тэр бусдын хуучин костюм өмсчихсөн ирээд, тэр сайхан орчинд их эвгvй байдалд байгаагаа мэдэрнэ. Чи хуримын бөгжин дэх алмаз эрдэнээ нvд сохлом гялалзуулангаа тvvн рvv зэвvvцэн харж “Бурхан минь, өчvvхэн амьтнаас болж би тэгтлээ их уйлсан гэж vv” гэж бодно.

6. Энэ бvгд огт хэрэггvй тэнэг зvйл болохыг ойлгоно
Энэ vе шат бол өөрийгөө шаналгах биш өөртөө дvн шинжилгээ хийхэд зориулагдана. Утга нь тун энгийн бөгөөд өөрийн зохиосон бодлоосоо сал. 1-рт: “экс” найз залуутайгаа зэргэлдээ байранд амьдарч, нэг дор ажилладаггvй л бол энэ том хотод тааралдана гэдэг бараг л боломжгvй. 2-рт: хамгийн зэвvvцмээр нь тvvнтэй олигтой хувцаслаагvй, будаггvй нvvртэй, бөгтийчихөөд алхаж явахад эсвэл гартаа тор дvvрэн юм, цvнх барьсан явахад минь тааралддаг юм. 3-рт: чи саятантай гэрлэсэн байлаа ч “экс” залуугийнхаа тухай бодохгvй л болов уу. Бодлоо ч гэсэн тvvнийг тэрхvv баяр ёслолдоо урихгvй, тvvний ирэх зардалд нэг төгрөг ч зарцуулахгvй байх. Ийм маягаар 2 хоног бvгдийг ширхэгчлэн тунгаан бодоод мөрөөдлийн ягаан шилнээсээ салах байх даа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …