Анугийн охин рекламны ертөнцөд хөл тавилаа

ohin_turluu_1Элдэв дуулианы эзэн болж явдаг Ану гэрлэж, ээж болсноор намба суугаад буй. Хоёр дахь охиноо өлгийдөн аваад удаагүй байхдаа ажилдаа эргэн орж төрсөн ч төрөөгүй мэт харагдах Ануг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэх хардлага өнөө хэр нь дагаж явдаг.

Харин үрээ хөхүүлж буй зургаа цахим хуудаснаа нийтэлж олны амыг тагласан Анугийн том охин рекламанд тогложээ. Саяхан хоёр нас хүрч “том” эгч болсон Бүжин “Охин төрлөө” үндэсний брэндийн нүүр царайгаар тодроод байна.

Нас бага ч гэлээ ээжийнхээ хамт рекламанд тоглосон болохоор сурталчилгааны “од” болж байгаагаа бяцхан охин төдийлөн ойлгоогүй биз. Ямартай ч тун удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох уг брэндийн рекламнаас Анугийн бяцхан охиныг харж болох юм.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион …