Дуучин Тейлор Свифтийн олон зуун шүтэн бишрэгчид тасалбар зарах нэрээр тэднийг залилан мэхэлсэн хэрэг гарсны дараа цагдаагийнхан онлайн тасалбар борлуулагч компанийн эсрэг хавтаст хэрэг үүсгээд байна. Иргэд тоглолт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө захиалсан тасалбарыг нь хүргэж ирэхгүй, тэднийг залилсан болохыг мэджээ. Тасалбар захиалгын мөнгийг авсан “Circle Ticket” компани нь ор сураггүй алга болж, утасны дуудлага, и-мэйл зэргийг хүлээн авахаа больсон аж. Задгай наадам, зугаа цэнгээний улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд онлайн тасалбар захиалахдаа сонор сэрэмжтэй байхыг цагдаагийнхан анхааруулсан юм.
“Circle Ticket” нь Европын хамгийн том бөгөөд тасалбар борлуулалтаараа тэргүүлдэг цөөн компаниудын нэг боловч дуучин бүсгүйн тоглолтын тасалбарыг захиалсан олон тооны иргэн хүлээж авч чадаагүй байна.