Хамгийн өндөр орлоготой, хосын жагсаалтыг шинэхэн алдартнууд тэргүүлэх болжээ. Шинэхэн хос болох дуучин Тейлор Свифт болон Кэлвин Харрис нар өнгөрсөн жилд хамтдаа 146 сая долларын орлоготой байсан тухай Forbes сэтгүүлийнхэн мэдэгдлээ. Тэд өмнөх шалгаруулалтын эзэд болох Бэйонси, Жэй Зи нараас 35.5 сая доллараар илүү орлого олсон аж. Бэйонси, Жэй Зи нар 110.5 сая долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Харин гуравдугаарт Блэйк Шелтон болон Миранда Ламберт нар 57 сая долларын орлогоороо гуравдугаарт орсон аж. Дуучин Тейлор Свифт нь 2014 оны 10 дугаар сард “1989” цомгоо гаргаснаар хит болж, өнгөрсөн онд ашиг орлого өндөртэй байжээ. Түүний “1989” цомог нь долоо хоног тутамд 1,287 сая хувиар борлогдож, 315.41 2002 оноос хойших хамгийн өндөр борлуулалттай цомгоор тодорч байсан юм.
Одоогоор 25 настай дуучин бүсгүй өөрийн “1989” аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд тоглолтын тасалбарын дундаж үнэ 315.41 доллар байгаа аж.