Экс хөлбөмбөгчин, 40 настай Дэвид Бекхэм бяцхан гүнж, гурван настай Харпер Севенийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн аж. Тиймээс ч тэрбээр өөрийн бие дээрээ шинэ шивээс хийлгэсэн байна.
Саяхан түүний эхнэр Виктория Бекхэм “Инстаграм” хуудсандаа Дэвидийн шинэ шивээсний зургийг тавьжээ. Үүнийг охин Харпер нь захиалсан аж.
Өдгөө алдарт Бекхэм нуруун дээрээ хүүхэлдэйн киноны баатар болох минионы өнгөт шивээстэй болжээ. Бекхэмийн охин энэ баатарт дуртай болохоор аавыгаа дахин дийлж, шивээс хийлгэсэн гэнэ. Азаар Дэвидийн энэ шивээс түр зуурынх юм байна. Гэхдээ энэ шивээснээс харахад Дэвид бяцхан гүнжийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн гэдэг нь харагдаж байна.
Саяхан л гэхэд Харпер аавынхаа үсийг самнаж, гүнж болгон хувиргасан. Харамсалтай нь бид Дэвид л охиноо эрхлүүлж байгааг харахаас Виктория охиноо эрхлүүлж байгааг огт харж байгаагүй юм.
эх сурвалж: mnews.mn