Кэти Перри хийдэд амьдарна

fbf64d9990bd7211bigСаяхны нэг өдөр дуучин Кэти Перри Лос-Анжелес хотоос холгүйхэн орших нэгэн гэлэнмаа нарын хийдийг өөрийн болгох хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн аж. Нэрт дуучин бүсгүй уг хийдийн гадна, дотор заслыг өөрчилж, дотор нь амьдрах бодолтой байгаа гэнэ. Хийдийн тэргүүн Хосе Гомес энэ ариун газрыг Кэти бүсгүйд худалдахаас татгалзахгүй гэдгээ өгүүлэв. Хийдийг 15 сая доллараар үнэлжээ. Гэхдээ энд бас асуудал бий юм.
Аль 1970 оноос хойш уг хийд дотор амьдран сууж буй гэлэнмаа нар ийм наймаа явагдахын эсрэг байгаа бөгөөд тууштай эсэргүүцэж байгаа аж. Тэд яагаад хийдээ Кэти бүсгүйд худалдахаас татгалзсан нь сонин юм. Учир нь, тэд хийдээ тэндхийн нэгэн хуучны эдлэл сонирхогч нөхөрт 15.5 сая доллараар худалдахаар яриа хэлэлцээр явуулж байгаа гэнэ. Гэлэнмаа нар хийдийг Перри бүсгүйд худалдах нь утгагүй гэж ярьжээ. Ямар шалтгаанаар тэр вэ гэдгээ тайлбарлахгүй байгаа аж.

0db3ecedc2da7348big

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …