БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунг хүлээн авч уулзлаа

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Сун Сон Ён нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү түүхэн чухал ойн жилд зохиогдох арга хэмжээний талаар уулзалтын үеэр санал солилцов. Мөн ирэх долдугаар сарын 29-нд болох Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээний талаар дурдлаа.

Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах гэж байгаа. Уг арга хэмжээг БНСУ 2000 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ талаар Монголтой туршлагаа хуваалцан туслах талаар мөн ярилцав.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …