Эрт урьд цагт нэгэн хаант улсад эзэн хааныг тойрон хүрээлэгчид бүгдээрээ эзэн хаандаа бялдуучлан, түүнийг аялдан дагалдаж, бүр нүцгэн явахад нь хүртэл хувцастай мэтээр түүнд итгүүлсэн байдаг ажээ. Гэтэл нэг өдөр гадуур нүцгэн яваа хааныг харсан нь энгийн нэгэн хөвгүүн “Хаан нүцгэн байна” гэж ганцаар хашгирсан гэдэг.
Харин өнөө цагт мэдлэгийг хүний “хувцас” гэж хэлж болох юм. Харамсалтай нь мэдлэгийн “хувцасаар” өөрийгөө гоёсон хаад, түшмэдээд ховор нэн болжээ.
Саяхан Нийслэлийн дагуул хот Налайхын захирагчаар хэл амтай сонгогдсон гэх Ш.Хаан гэх эрхэмийн ярьсан үг нь түүнийг “чармай нүцгэн” байгааг илэрхийллээ. Тэрээр юуны тулд, ямар зорилгоор, юу хийхээр, хаана сонгогдсон учраа одоо болтол олоогүй яваа нэгэн бололтой. Хотын хаяа дэрлэн оршдог атлаа Налайх хотын иргэд хөгжлөөс хоцорч, тэнд иргэд ажилгүйдэлд өртөн амьдрал нь гундуухан байгаа. Энэ бүхнийг өөрчлөхөөр сонгогдсон Хотын захирагч нь юу хийхээ мэдэхгүй явж байна. Ядаж хотын захирагч юу хийх, ямар эрхтэй тухай тухайгаа уншаад судалчихаж болоогүй юм байхдаа.
Налайхын Хаан “нүцгэн” байна, Налайхчуудын амьдрал ядуу байна….