Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе гэрлэхээр шийджээ. Хэнтэй гээч? АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай.
91 настай алиа Ерөнхийлөгч Мугабе “Америк нэгэнт гомочуудын гэрлэлтийг зөвшөөрсөн юм чинь би яг ийм хуримыг Обаматай хийхийг хүсч байна. Обама ижил хүйстнүүдийн хуримыг дэмжиж, гомочуудыг хамгаалдаг хүн. Иймээс би одоо Вашингтон орж өвдөг сөхрөн түүнд гэрлэх санал тавихад бэлэн” гэж мэдэгдлээ.
Ижил хүйстнүүдийг эрс эсэргүүцэгч Мугабе өмнө нь “Америкийн африк удамтай Ерөнхийлөгч манайд этгээд шаардлага тавьсан. Хэрэв бид гомочуудыг дэмжихгүй бол Зимбабве улсад туслахгүй гэнээ. Бид түүнээс “Чамайг гомочууд төрүүлсэн юм уу?” гэж асуусан. Бид удам угсаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй, үүний тулд эрчүүд бас эмэгтэйчүүд шаардлагатай болохоос бэлгийн цөөнх биш” гэж хэлсэн удаатай.
АНУ даяар ижил хүйстний гэрлэлтийг хууль ёсоор зөвшөөрснийг та бүхэн мэднэ. Одоо АНУ-ын эрх баригчид энэ хуулиа дэлхий дахинд дагаж мөрдүүлэх гэж байгаа тухайгаа ээлж дараалан мэдэгдсээр байна.
Хүн төрөлхтөн арай галавын үеийн динозаврууд шиг мөхөж сөнөх цаг ирж байгаа юм биш биз?.
эх сурвалж: www.mnews.mn