Олимпын алтан медальт, Америкийн хөнгөн атлетикийн тамирчин асан, трансжендер эмэгтэй Кейтлин Женнер“Woman’s Hour” сэтгүүлээс зарладаг хүчирхэг эмэгтэйчүүдийн энэ жилийн жагсаалтад багтсан байна. Жагсаалтыг Шотландын Шадар сайд тэргүүлсэн бол “American Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Уинтаур хоёрдугаарт, Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли гуравдугаарт бичигдсэн байна. Харин өмнө нь Брюс Женнер нэртэй, Америкийн хамгийн алдартай гэр бүлүүдийн нэг Кардашианыхны нэг байсан Кейтлин жагсаалтын долдугаарт эрэмбэлэгдэн, хамгийн нөлөө бүхий арван эмэгтэйн тоонд багтжээ. Тэрбээр албан ёсоор эмэгтэй хүн болсноо өнгөрсөн сард зарлаж, Кейтлин нэртэй болсон билээ.
эх сурвалж: unen.mn