Ээж нь хөхний сүүгээрээ зайрмаг хийж өгчээ

65d31a9e613fb0accc0b3c12268e094dЭнэ долоо хоногт Их Британи улсад хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд иргэд нь энэ халууныг давахын тулд олон сонирхолтой зүйл хийж байгаа бололтой. Нэгэн ээж дөрвөн сартай хүүдээ хөхний сүүгээрээ зайрмаг хийн өгч хүүгээ сэргээж байгаа тухай мэдээг хүргэе.

38 настай Кейтрин Вард фейсбүүкт ээжүүдийн группын нэгэн ээж нялх хүүхэддээ хөхний сүүгээ хөлдөөн зайрмаг хэлбэртэй болгож өгч үзсэн боловч хүүхэд нь идээгүй тухай бичсэн байжээ.

Анх сонсоод хөгийн юм хэмээн бодсон Кейтрин аргагүй халууцаад байгаа бяцхан үрдээ сүүгээр зайрмаг хийж сэрүүцүүлье хэмээн бодон туршиж үзжээ.

Дөрвөн сартай Торин хүү ч сүүн зайрмагийг амтархан идсэн гэнэ. Ээж нь хүүдээ таарсан зориулалтын жижиг зайрмагний хэв худалдаж аваад хөхний сүүгээ хийж хөлдөөгөөд аагим халуунд сэрүүцүүлэх амтат зайрмаг хийдэг аж.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …