Филиппиний ослоос 26 хүн сураггүй алга болоод байна

ea1c51251b82e2eebigФилиппиний эрэгт 189 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, 36 хүн нас барж, 26 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Ормок хотын онцгой байдлын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 173 зорчигч, хөлгийн багийн 16 хүнийг тээвэрлэсэн “Ким Нирвана” хөлөг онгоц  Филиппиний төв хэсгийн Ормок хотоос Камотес арлуудыг чиглэн хөдөлжээ.

Гэвч хөдөлсөнөөсөө хойш 30 минутын дараа хөмөрч осолдсон байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 127 хүн аврагдаад байгаа юм байна. Хөлөг хөмөрсөн шалтгааныг өмнө нь далайн ширүүн давалгаатай холбон тайлбарлаж байсан ч, албаны зарим эх сурвалжууд тухайн үед “салхи, шуурга” огт байгаагүй хэмээж байгаа аж. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм.

f3c6f5c97f6c0366big 23445234ea46e3a9big b10734e828fe44debig

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …