Долдугаар сарын 4-нд болох Тусгаар тогтнолын өдөр террорист халдлага болохоос урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газар чадах бүхний хийнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер амлалаа.
Картер хэвлэлийн бага хурал хийхдээ, “АНУ энэ баярын үеэр хэзээнээс сонор сэрэмжэй байсаар ирсэн” гэжээ. Сонор сэрэмжээ илүү дээшлүүлэх нэмэлт нэг шалгаан бол “Лалын улс” бүлэглэл” гэж тэрбээр хэлсэн байна.
Мөн нийгмийн сүлжээнд тавих хяналтаа ч сайжруулна гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, тус бүлэглэлтэй шууд холбоотой бус ч нийгмийн сүлжээгээр хүмүүс хэт давруу үзэлтнүүдийн нөлөөнд автаж байна.
АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, генерал Мартин Демпси мөн сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Лалын ариун Рамадан сарын үеэр эрчимтэй халдлага үйлдэхийг “Лалын улс” дагалдагчдадаа уриалсныг Мартин Демпси тэмдэглэн хэлжээ.
Рамадан сар нь зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг юм.
Ирак болон Сирид босогчдын байршилд АНУ агаараас үргэлжлүүлэн цохилт өгнө гэж тэрбээр нэмж хэлжээ. Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнүүд нь олон хүнийг татах учир сонор сэрэмжтэй байхыг АНУ-ын Засгийн газар ард иргэддээ мөн зөвлөж байна.
Эх сурвалж: www.buzznews.mn