Макс Д.Ганбаатар сонгуульд өрсөлдөнө

5599e4dd183156.42240707Говь-алтай аймгийн уугуул ах дүү хоёр Монгол улсын тод манлай уяач Макс Д.Ганбаатар улс төрчидтэй хамтарч бизнес хийж улс төрд яваа ах нараа дэмжиж явсан болохоос өөрөө сонгуульд өрсөлдөнө гэж нэг ч удаа ам нээж байгаагүй. Улс төрд дэмжиж явсан зарим нэг нутгийн ах нартайгаа хэвлэлээр ганц нэг гомдлийн үг чулуудаж байсанаас өөр хүнтэй муудаад байдаггүй мань эр хотын төвд томоон барилга байгууламжийг эзэмшихийн зэрэгцээ сүлжээ дэлгүүр болон хоолны газрыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн гэж хэлж болно.

Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нэгэн ярилцлагадаа “Би хэзээ ч сонгуульд өрсөлдөхгүй. Бизнес хийдэг нь бизнесээ хийж улс төр хийдэг нь улс төрөө хийнэ биз. Би яавч улс төрч биш” гэж байсан хүн 2016 оны сонгуульд төрсөн нутаг Говь-алтай аймагтаа нэр дэвшихээр сэтгэл шулуудсан гэнэ.

Саяхан Говь-алтай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга болж ойр ойрхон Говь-алтай явдаг ажилтай болжээ. Монголын хөрөнгөтнүүдээс бас нэг нь улс төрд хүч үзэх бололтой.

Эх сурвалж : chingis.mn

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …