БНСУ -д “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлъя” хандивийн тоглолт болно

 

55976887bc38e6.19716897720031486201507041307Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан зоригтой А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байгаа. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. “ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа” гэсэн хариу хэлсэн.  Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнсэн таатай мэдээлэл ирсэн. Тэгвэл халуун сэтгэлд монголчууд алс хол хүний газраас сэтгэл зүрхнээсээ тусламжийн гараа сунгахаар “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлъя” хандивийн тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. БНСУ-д амьдарч буй авъяаслаг монголчуудын нэгдсэн тоглолт болох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Соёмбо нэгдэл, Assia Media Cultur Factory” ажиллаж байгаа юм байна. Уг хандивын тоглолт нь 7 сарын 11-ний өдрийн 18:00 цагт болох бөгөөд 100 хувь хүүгийн эмчилгээний зардалд өгөх юм байна. Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлъя”  хандивын тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл БНСУ-д амьдарч байгаа монголчууд 010-6445-2830 дугаарт холбогдож авах боломжтой юм байна шүү. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

 

10985662_832493873486631_501554155278498693_n16090593201507041307Эх сурвалж : chingis.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …