Ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ эрүүл энхийн төлөө найз нөхөдтэйгээ хамтран Улаанбурханаар өвчлөөд буй бяцхан үрсдээ зориулан “Найзуудын тус 2000 төгрөгийн аян” өрнүүлж байгаа билээ.“Дэлхийн Монгол глобал нийгэмлэг”, “Хосбилгүүн Зул” ХХК-ны захирал Б.Цэрмаа, “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Р.Сумъясүрэн, “World tv” хөтлөгч Н.Мөнхдандар, “Монгол HD” телевизийн сэтгүүлч Ц.Анхбаяр, “Монгол туургатны мисс” тэмцээний тэргүүн мисс Арюна Бубеева нар санаачлан …
Tag Archives: хандив тусламж
May, 2016
December, 2015
-
25 December
Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт чин сэтгэлээсээ туслацгаая
Сэтгүүлзүйн салбарт мөр зэрэгцэн хүчин зүтгэж явсан, мөн сагсан бөмбөгийн лигийн тоглогч явсан эрхэм анд Б.Батхишиг дүүдээ хамт ажиллаж байсан найз нөхөд, ах дүүс нь чин сэтгэлээсээ туслахаар шийдлээ. “АРДЧИЛАЛ” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах “Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг болон Легионер”-уудын халз тоглолт энэ сарын 30-ны 18:00 цагт Спортын төв …
October, 2015
-
26 October
НИТХ-аас хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав
Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудлын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм. “Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа. …
September, 2015
-
24 September
Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна
Ясны хорт хавдартай Оюундалай охины талаар бид мэдээллэж байсан. 23хан настай бүсгүй өвчиндөө шаналан байгаа ч дөрөвхөн настай хүүгийнхээ төлөө тэвчиж тэсвэрлэж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 90-100 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Солонгосын цөмйн энергийн төвд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэх боломжтой юм. Сайхан сэтгэлт Монголчууд маань бусдынхаа зовлон жаргалыг хуваалцаж чаддаг болохоор аль хэдийн Оюундалайд маань тусламжын …
-
16 September
Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ
Хүний амьдрал жаргал, зовлон сүлэлддэг жамтай. Гэвч дэм дэмэндээ, дээс эрчиндээ явж зовлонг сөрж зогсдог нь хүмүүний амьдралын утга учир билээ. 20 гаруйхан настай сайхан охин үр нь “хорт хавдартай, найдваргүй” гэсэн эмнэлгийн тодорхойлолт, бичиг цаас барьсаар нэг эгч ирж уулзсан юм. Бүх л эмнэлэг, эмч домч, лам хараар яваад арга тасарсан энэ ээж туулсан бүхнээ ярихдаа “нулимс цувуулна.” Арга …
-
15 September
Монголчууд аа А.Энэрэл хүүд амьдрал хайрлаарай
Энэ бяцхан хүүгийн эмчилгээний зардал хүрэлцэхгүй байна. Сайхан сэтгэлт ард түмэн минь яаралтай тусалж, олны хүчээр нэг ч гэсэн Монгол хүүгээ эмчлүүлж аварцгаая! Та бүхэн хайрын гараа сунгаарай! 2013 оны 6 дугаар сарын 16-нд аавын ээжийнхээ амьдралын утга учир болон мэндэлсэн А.Энэрэл хүү хүндээр өвдөж 2 жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн боловч саяхан онош нь бүрэн тодорч Монголдоо эмчилгээ хийлгэх …
July, 2015
-
6 July
БНСУ -д “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлъя” хандивийн тоглолт болно
Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан зоригтой А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байгаа. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. “ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа” гэсэн хариу хэлсэн. Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнсэн таатай мэдээлэл ирсэн. Тэгвэл …
June, 2015
-
25 June
“Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс”
2015.06.10-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас А. Цэрэнтогтох /16 настай/, А. Амарболд /8 сартай /хэмээх ах, дүү хоёр хүү түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. “Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс” аяны залуучууд галд өртсөн ах, дүү хоёрт туслах зорилгоор 2015.06.22-ны өдөр аав н.Амарбат, ээж н.Болормаа нартай уулзан 5 хоногийн хандивын аян өрнүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар 8 сартай хүүгийн биеийн байдал сайжирч, …
March, 2015
-
24 March
Монголын ард түмэндээ илгээх сэтгэлийн минь үг…
… Намайг Идэрийн Золзаяа гэдэг. Энэ бол миний нийт Монголчууддаа илгээж буй захидал, миний сэтгэлийн үг… Би аав, ээжийн байдаг л нэг охин. Одоо бол Монгол түмний эс ширхэг, жирийн нэг бүсгүй. Гэхдээ би нялх балчиртаа оношлогдсон зүрхний хүнд өвчтэй. Хүүхэд гаргахгүй заалттай, 30 хүртлэх насны хэмжээстэй. Гэхдээ 200 сая төгрөгтэй бол Солонгост хагалгаанд ороод хүн шиг хүн болох …