Сэтгүүлзүйн салбарт мөр зэрэгцэн хүчин зүтгэж явсан, мөн сагсан бөмбөгийн лигийн тоглогч явсан эрхэм анд Б.Батхишиг дүүдээ хамт ажиллаж байсан найз нөхөд, ах дүүс нь чин сэтгэлээсээ туслахаар шийдлээ.
“АРДЧИЛАЛ” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах “Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг болон Легионер”-уудын халз тоглолт энэ сарын 30-ны 18:00 цагт Спортын төв ордны А зааланд болно.
Хүнд өвчний улмаас яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон тул дээрх тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм. Б.Батхишигийн хувьд сагсан бөмбөгтэй салшгүй холбоотой нэгэн бөгөөд дээд лигийн тоглогч явсан. Тиймээс сагсан бөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулж нэгдэж яваа, сагсан бөмбөгийн спортод дуртай сэтгэлтэй та бүхнийг их бага гэлтгүй чин сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна. Легионер, дээд лигийн шилдэг тоглогчдын халз тулаанд та бүхнийг нэгдэхийг хүсч байгааг хүлээн авна уу.
Мөн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх хувь хүн албан байгууллага 96094374, 88003852 дугаарын утсаар холбогдож хандив өргөх, тоглолтын билетийг худалдан аваарай.
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж бий. Нэг ч гэсэн хүнийг өвчин зовлонгоос нь салгаж, амьдрал бэлэглэх боломж та бүхэнд бий шүү. Тиймээс элэг нэгт монголчууд та бүхнийгээ чин сэтгэлээсээ туслана гэдэгт итгэж найдаж байна.
“Голомт” банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишиг
Холбоо барих утас: 99100661, 99015250, 88089616, 88606011, 88071432.