Энэ бяцхан хүүгийн эмчилгээний зардал хүрэлцэхгүй байна. Сайхан сэтгэлт ард түмэн минь яаралтай тусалж, олны хүчээр нэг ч гэсэн Монгол хүүгээ эмчлүүлж аварцгаая! Та бүхэн хайрын гараа сунгаарай! 2013 оны 6 дугаар сарын 16-нд аавын ээжийнхээ амьдралын утга учир болон мэндэлсэн А.Энэрэл хүү хүндээр өвдөж 2 жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн боловч саяхан онош нь бүрэн тодорч Монголдоо эмчилгээ хийлгэх боломжгүй. Цусны хавдар, ясны цоорол гэсэн онош тогтоогдоод байгаа юм байна. Хугацаа алдах тусам өвчин нь улам хүндэрч байгаа тул гадны эмнэлэгүүдэд хандаж хүүгийн оношийг явуулахад БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгээс “яаралтай эмчлүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой” гэсэн хариу иржээ. Солонгос улсад эмчилгээ хийлгэх зардал нь нийт 95 сая төгрөг болох юм байна. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг билээ. Тал шигээ уужим сэтгэлтэй, тэнгэр шигээ саруул ухаантай Монгол хүн бүрийг А.Энэрэл хүүд туслахыг уриалж байна. Туслахыг хүссэн хүн бүхэн зураг дээрх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгхандив тусламж
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …