НИТХ-аас хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав

p1a2h56ft116rb181s1qsj1uoo12dv1Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудлын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас  аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм.
“Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа.  Эдгээр номуудын 140 гаруйг нь НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэж байгаа юм байна.
“Улаанбаатарчууд уншиж байна” аян 11 сарын 07 хүртэл нийслэл хот даяар үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1a2h56ft11hjiem11o511vetjjb3 p1a2h56ft1hoeabs1q9vhpn1v292 p1a2h56ft1ff5nqnpdm81g624

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …