АНУ-ын иргэн Кассандра Жексоны гэр бүлд аймшигт явдал тохиолджээ. Тэдний хүү усанд сэлснээс хойш цагийн дараа газар дээр байхдаа живж амь насаа алджээ. Анагаах ухаанд ийм тохиолдлыг «хожуу живэлт» хэмээн нэрлэдэг аж. Энэ нь ялангуяа хүүхдүүд их өртдөг үзэгдэл гэнэ.
Кассандра хүү Жоннигоо бассейнд аваачсан байна. Тэнд хүү зориулалтын хийлдэг гудсан дээр тоглож эх нь ч үргэлж харж хандаж байж. Харин Жонни усанд сэлж байхдаа нилээд ус залгиж ханиалгаж байсан гэнэ. Хүүхүүд тэгдэг шүү дээ, угаалгын өрөөнд усанд орж байхдаа ч ус залгиж орхидог. Гэртээ харих замдаа Жонни ядарч, нойр хүрч байгаагаа хэлэхэд Кассандра хүүгээ усанд сэлээд ядарч хэмээн боджээ. Ирээд гэрийн ажил хийж байгаад нэг хартал хүү нь амнаасаа хөөс сахруулан амьсгалгүй хэвтэж байв. Эмч нар «хожуу живэлт» гэсэн онош тавьжээ.
Уй гашууд автсан эх бусад эцэг эхчүүдэд сануулга болгож хандсан нь энэ аж.
Уушгинд бага зэрэг ч гэсэн ус үлдсэн үед «хожуу живэлт» болдог. Хүчилтөрөгч цусанд очих замд ус саад болох тул хүн аажим үхэж эхэлнэ. Насанд хүрсэн хүний бие организм өөрөө уушигнаас усыг зайлуулж чаддаг бол хүүхэд, сэтгэцийн өвчтэй хүмүүс ингэж чаддаггүй. Шинж тэмдэг нь амьсгаадах, гэдэс дүүрч цанхайх, нойрмоглож ядрах, хөдөлгөөн удааширч, муудах зэрэг болно. Усанд орсны дараа хүүхдэд иймэрхүү шинж тэмдэг илэрвэл даруй анхааралдаа авч, яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй! Цагт нь шуурхай арга хэмжээ авч чадвал амь насанд аюулгүй. Зөвхөн гол нууран дээр ч биш, гэр орондоо усанд орсны дараа ч хүүхдээ сайн анхаарч байх хэрэгтэй юм байна. Мөн найз нөхөд, ах дүүдээ энэ тухай анхааруулж ярьж өгөх нь чухал шүү!
эх сурвалж: viva.mn