Холливудын нэрт жүжигчин Майкл Дугласын ээж гэдгээр нь үзэгчид сайн мэдэх АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Диана Дуглас 92 насандаа таалал төгслөө. Хатагтай Дуглас нь “Planes”, “Trains”, “Automobiles”, “ER” болон “The West Wings” зэрэг телевизийн шоу болон олон арван кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн нэр хүндтэй жүжигчин байсан юм. Жүжигчин Кёрк Дугласын анхны эхнэр тэрээр 2003 онд өөрийн хүү Майкл Дугласын хамт “It Runs in the Family” кинонд тоглож байсан билээ. Хорт хавдраар өвчилсөн тэрээр өнгөрөгч Баасан гаригт Лос-Анжелес дахь гэртээ таалал төгссөн гэдгийг түүний нөхөр Доналд Вебстер мэдэгджээ. Бермудад Диана Лаув Дилл нэрээр төрж, өссөн хатагтай Дуглас нь Нью-Йорк дахь Америкийн Жүжгийн Урлагийн академид анхны нөхөр Кёрк Дугластай танилцаж байсан аж. “Warner Bros” кино компаниас жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр 1943 онд “Life” сэтгүүлийн нүүрийг чимж, загварын ертөнцөд ч чамгүй амжилт гаргаж явсан нэгэн юм.
Б.Болормаа