Япон улсын иргэд дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тус улсын иргэд насны доройтолд орох нь ихэсч байгаа аж. Японы Засгийн газрын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд 7.3 сая хүн насны доройтолд орно гэсэн аж. Өндөр настнуудын 15 хувь нь хэт хөгшрөлтийн улмаас сэтгэцийн доройтолд орж байна гэсэн мэдээг Эрүүл мэндийн яамнаас өгжээ.
Япон хүмүүсийн наслалт нэмэгдэхийн хэрээр сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй хүмүүсийн тоо өсч байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараах их төрөлтийн үед мэндэлсэн хүмүүс одоогоос 10 жилийн өмнө 75 эсвэл үүнээс дээш настай байсан. Тиймээс сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 6.75 саяд хүрч магадгүй гэж судалгааны баг тооцоолжээ.
Насны доройтлын улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүний тоо нэмэгдэж байгаа учир Японы Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй гэж судалгааны баг мэдэгджээ.
эх сурвалж: everyday.mn