Ослын улмаас амиа алдагсдын тоо 61 хүрчээ

0df136e24d3e552c91627be79971d354_LМАНИЛА. /Xinhua/. Филиппиний төвийн нутгийн Ормок хотын ойролцоо “M/B Nivrana-B” гатлага онгоц живсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 61-д хүрлээ гэж тус улсын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.

Уг онгоцны багтаамж 178 бөгөөд онгоц живэх үед зорчигчдын тоо хэтэрсэн байсан учраас хэчнээн хүн сураггүй болсныг эргийн хамгаалалтын албаны хүмүүс хэлэх боломжгүй байна.

Нийт 145 хүнийг аварчээ. Усан онгоц боомтоос хөдлөөд 200 орчим метр явсныхаа дараа өндөр давлагаанд цохигдож хөмөрчээ. Цагдаа нар гатлага онгоцны эзэн болон багийн 19 гишүүнд хүн амины хэрэг үүсгэн, ослын шалтгааныг шалгаж байна.

Д.Нямтулга

эх сурвалж: МОНЦАМЭ

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …