Кэти Перри хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартан боллоо

images__2__1Дуучин Тейлор Свифт, түүний найз залуу Кэлвин Харрис нар Дэлхийн хамгийн өндөр орлоготой хосоор тодорсныг Forbes сэтгүүлээс мэдээлсэн.

Харин хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартнаар дуучин Кэти Перри шалгарчээ. Сонирхолтой нь дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын ердөө 16 нь эмэгтэй байгаа аж. Тэдний орлого нийт 809 сая доллар, эрэгтэй алдартнуудын орлого 4.35 тэрбум долларт хүрсэн байна.

Шилдэг 10 алдартны жагсаалтанд хоёр эмэгтэй багтсаны нэг нь Кэти Перри, нөгөө нь Тейлор Свифт юм. Ашиг орлогоороо тэргүүлж буй эмэгтэй алдартнуудын жагсаалтын гуравт Эллен ДеЖенерес (75 сая доллар), дөрөвт Лэйди Гага (59 сая доллар), тавт Бэйонси Нөүльс (54.5 сая доллар) болон зургаад Ким Кардашиан (52.5 сая доллар доллар) нар багтаж байгаа юм.

Түүнчлэн тэдний дунд хоёр л эмэгтэй жүжигчин багтсан нь Женнифер Лоуренс, Скарлетт Иоханссон нар юм.   Ашиг орлогоороо өрсөлдөгчөөсөө хол түрүүлсэн дуучин бүсгүй анх 2001 оноос хойш 11 сая цомог, 81 сая сингл борлуулсан байна. Түүний амжилт цаашид ч мөн ахисаар байх болно хэмээн ажиглагчид дүгнэдэг аж.

images_(3) images_(1) a147e215973d06a960dd8ee9122b296f 19811 USA-katy-perry-hot-pic-jpeg-15

 

www.paparatsi.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …