Өөрийнхөөрөө байхыг уриалжээ /видео/

1_0eb2f14e113f4fb722b26e04e5a8d19c-640x638Эм Форд нэртэй энэ бүсгүй өөрийнх нь асуудалтай арьсны талаар интернэт хэрэглэгчид янз бүрийн доромжилж, даапаалсан сэтгэгдэл үлдээж байсны хариу болгож бусдын санаа бодол хүний дотоод үнэлэмжинд хэрхэн нөлөөлдөг гэдгийг харуулсан бичлэг хийж байршуулжээ.

Анх нүүрээ будаж гоёогүй үеийнхээ зургийг интернэт байршуулж эхэлснээс хойш янз бүрийн доромжлол авах болж. Зүгээр ч нэг биш “Харахаас дур гутаж байна” гэдгээс эхлээд хэлэхэд ч хэцүү хүртэл 100 мянга гаруй доромжилсон сэтгэгдэл авчээ.

Эм энэ тухай ярихдаа “Өнгөрсөн жил нүүрээр юм гарч эхэлсний дараа би олон нийтийн сүлжээнд зураг энэ тэрээ гаргаад хэрэггүй гэдгээ мэдрээд нуугдаж эхэлсэн. Яг тэр үед гэнэт би ер нь яагаад нуугдаад байгаа юм бэ гэж бодох болсон. Тэгээд надаас өөр олон хүн нүүрний арьс нь асуудалтай гэсэн шалтгааны улмаас нүүр царайгаа бусдаас нууж, айж явдгийг мэдээд их гайхаж бас тэднийг ойлгосон. Намайг ойлгож байгаа сэтгэгдлүүд их дэмж өгч байсан гэжээ.

Тэгээд хүмүүс гоо сайхны талаарх бодит байдалд үл нийцсэн хэв маягийн араас хөөцөлдөж, тэр стандарттай өөрийгөө харьцуулснаар өөртөө итгэлгүй, бусдын сэтгэгдэл үгнээс хэт хамааралтай арчаагүй болдог гэдгийг харуулан, хүмүүст ямагт өөрийнхөөрөө байж, бусдын хорон үгийг тоохгүй байхыг уриалсан бичлэг хийж байршуулжээ.


Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …