Цагаан барын дайралтанд өртөж хоёр настай хүү гараа алджээ

2A4411E600000578-3150821-image-m-20_1436178414196БНХАУ-ын Сичуань мужид бяцхан хүү рүү бар дайрсан хэрэг гарчээ. Түүнийг Бифенг амьтны хүрээлэнд байхад бар дайрч гар, хөлийг нь хазсан байна. Хоёр настай хүү цагаан бар харахаар амьтны хүрээлэнд очсон бөгөөд түүнтэй хамт зургаа авхуулахыг хүсчээ. Гэтэл цагаан бар түүн рүү гэнэт архиран дайрч түүний баруун гарын шууг хазсан ба хүрээлэнгийн ажилчид хүүг олоход барын аманд хүүгийн гар байжээ. Хүү яаралтай эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсон ба одоогоор түүний биеийн байдал сайн байна. Амьтны хүрээлэнгийн ажилчдын мэдээлсэнээр түүнийг баранд хазуулсаны дараа очсон ба түүний гарыг аврах боломжгүй байжээ.  Амьтны хүрээлэнгээс хүүгийн эмчилгээний төлбөрийг гаргахаар болж цагаан барыг торны цаана хийн дахин олон нийтийн өмнө гаргахгүй байхаар шийдсэн байна.

2A4411DE00000578-3150821-image-a-14_1436178208793 2A4411EB00000578-3150821-image-a-19_1436178408980

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …