Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгааны тайлан

“ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ” СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ

Судалгааны зорилго

Шүүхээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь судалгааны зорилго байсан болно.

Судалгааны арга зүй, зохион байгуулалт

Асуулгын маягтыг судалгааны зорилго, зорилттой уялдуулан, нийгэм-хүн ам зүйн үзүүлэлтээс гадна салбарын мэдээллийн хүртээмж, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлс, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн байдлыг олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилтын хүрээнд судалгааны мэдээлэлийг тоон болон чанарын аргаар анхдагч мэдээлэл цуглуулсан болно.

Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөрийн насны хүн амын төлөөлөл хамрагдсан. Судалгаа санамсаргүй түүврийн аргаар хийсэн ба экспертийн ярилцлагыг удирдах түвшний хүмүүсийн дунд зохион байгуулж, шүүхийн ажилтнууд, шүүхээр үйлчүүлж байсан болон шүүхээр үйлчүүлж байгаагүй нийт 3290 хүний мэдээлэл бүхий мэдээллийн сан үүсгэсэн.

Судалгаанд оролцогчдын тоо

1436165749_huuduuСудалгааны гол үр дүн нь шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр батлагдсанаас хойш шүүхийн шинэтгэлийн үйл явц болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц огтхон ч тасалдан саатаагүй бөгөөд энэ хоёр үйл явцын үр дүнг илэрхийлэх, үнэлэх бараг цорын ганц шалгуур үзүүлэлт бол шүүх засаглалд итгэх олон түмний итгэл юм.

Шүүхийн шинтгэлийн үйл явц эхлэхээс өмнө 2008 онд нээлттэй нийгэм форумаас АНУ-ын профессор Брент Уайлтаар хөндлөнгийн судалгаа хийлгэхэд шүүрэд итгэх итгэл 23.0 хувь, 2010 онд Сант марал судалгааны төвийн хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 15.0 хувьтай болж буурч байсан байна.

Шүүхийн шинэтгэл эрчимтэй эхэлсэнээс хойш буюу шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 1,5 жилийн хугацаанд иргэд олон нийт шүүхэд итгэх итгэл хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлох зорилгоор олон нийтийн санал бодлын судалгаа хийсэн болно.

Энэ судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн 60.6 хувь нь өнөөдөр шүүх хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шудрагаар шийдвэрлэж байна гэдэгт итгэдэг гэж хариулсан ба энэ үзүүлэлт шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн хувьд бүүр өндөр 81.4 хувь нь шүүхийн үйл ажиллагаа шудрага болно гэдэгт итгэж байна. Харин шүүхээр үйлчлүүлээгүй иргэд шүүх хэрэг маргааныг шудрага ар шийдвэрлэдэг гэдэгт итэгдэггүй /39.8/, тэрчлэн хариулж мэдэхгүй байгаа 21.5 хувийн хамарч байгаа хүмүүсийн эзлэх хувь шүүхээр үйлчлүүлсэн иргэдийнхээс өндөр байна.

Шүүхэд итгэх итгэл, хот, хөдөө, хувиар

1436165658_huuduШүүхээр үйлчлүүлсэн иргэд гэдэгт бид хэрэг маргааны нэхэмжлэгч, хариуцагч тэдний өмгөөлөгчид, гэрч, иргэдийн төлөөлөгч гэх мэт шүүх хуралдаанд оролцсон нийт бүрэлдэхүүний төлөөллийг хамруулсан болно.

Шүүхэт итгэх итгэлийг шүүх хурлдаанд оролцогчдын бүрэлдэхүүнээр нь авч үзэхэд ямар эрх үүрэгтэй оролцсон нь шүүхэд итгэх итгэлд нөлөөлөлхгүй байна.

Тухайлбал шүүх хуралдаанд оролцсон

нэхэмжлэгчдийн 56.3 хувь

хариуцагчдын 75.5 хувь

итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 94.7 хувь

шүүгдэгчийн 72.6 хувь

хохирогчдын 80.5 хувь

өмгөөлөгчдын 97.7 хувь

гэрч нарын 76.9 хувь

иргэдийн төлөөлөгчдын 69.3 хувь

гуравдагч этгээдийн 92.3 хувь нь шүүх хурал шудрага болсон гэж үзэж байна.

Шүүхэд итгэх иргэдийн эрс өссөн өсөлтийн эх үндэс нь шүүхийн шинэтгэлийн үйл явц мөн гэж бид үзэж байгаа. Судалгаанд оролцогчид шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа эсэх нь дараах байдалтай байна.

Судалгаанд оролцогчид шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа эсэх

 

Шүүхийн шинэтгэлийн дэмжлэг

 

Дэмжиж байгаа

Дэмжихгүй байгаа

Мэдэхгүй

Бүгд

Шүүхийн ажилтанууд

93.8

6.2

0.0

100.0

Шүүхээр үйлчлүүлсэн иргэд

61.5

10.6

27.9

100.0

Шүүхээр үйлчлүүлээгүй иргэд

46.1

8.1

45.8

100.0

Бүгд

67.1

8.3

24.6

100.0

Шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлсэн олон алхам, арга хэмжээнүүдээс иргэд олон нийт хамгийн өндөр үнэлж байгаа нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод болсон явдал юм. Энэ бол шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлсэн, шүүхийн шинэтгэлийг дэмжих иргэдийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ, чухал алхам болжээ.

Шүүхийн шинэтгэлийг дэмжихгүй, шүүхэд итгэхгүй байгаагын шалтгааныг олон хүчин зүйлээс хийх шаардлаггүй. Шүүхэд итгэхгүй байгаагын шалтааныг судлаач биний хувьд доорх хоёр хүчин зүйлтэй шууд холбон тайлбарлаж байна.

Үүнд:

1. Монголчууд төрөө дээдлэн шүтэж ирсэн уламжлалт сэтгэлгээтэй болохоос биш төрөөр үйлчлүүлж эрх ашгаа хамгаалуулж байдгаа тэр бүр хүртэж, мэдэрч байгаагүй гэж хэлж болохоор, төртэй харьцах уламжлалт харилцаатай явж ирсэнээс шүүх бол хүний эрхийг таслан шийтгэдэг байгууллага хэмээн ойлгож түүнд жийрхэнгүй ханддаг байв. Хэн нэгнийг шүүхээр шийтгүүлсэн алдагдсан эрх, хохирсон ашиг сонирхолоо хамгаалуулсан, сэргээн тогтоологсон мэдээлэл баримтыг санахгүй байх нь олонтой. Мөн сүүлийн хориод жилд шүүхэд итгэх итгэл шалдаа буутлаа унсан уналтын инерци одоо хэвээр үргэлжилэхгүй ч зогсонги байдалд орж тогтворжсон гэж бид үзэж байна. Үүнээс хойш иргэдийн шүүхэд итгэх итгэл өнгөрсөн 3-5 жилийнх шиг хурдан өсөхгүй. Өөрөөр хэлбэл шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн тооноос хамааралтай. Учир нь иргэдийн санаа бодол, сэтгэлгээнд шүүхэд хандах, шүүхийг үзэх хуучин уламжлалт сэтгэлгээн дээрх хэв маяг амь бохтой хадгалагдаж байгаагаас шүүхэд итгэхгүй байна гэж судалгаанд оролцогсодын 40.0 хувь нь үзэж байгаа юм. Бид энэ тоог аажимдаа буурна гэж үзэж байгаа болно.

2. Шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байгаа хоёр дахь шалтгаан бол шүүхийн талаарх мэдээллийн хомсдол. Нэг талдаа шүүхийн тухай бүрэн мэдээлэл нээлттэй болчихоод байхад нөгөө талдаа шүүхээр үйлчлүүлээгүй иргэд мэдээлэл авах аргаа олдоггүй, мэдээлэлээр дутмаг байдаг нь мэдээлэ огт авч чаддаггүй гэж хариулсан 54.3 хувийн төлөөлөл. Мөн шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 45.8 хувь нь шүүхийн шинэтгэлийг дэмжих эсэхээ мэдэхгүй байгаа. Өөр хэлбэл иргэдийн шүүхэд итгэх итгэл шүүхийн тухай мэдээлэл авч чадаж байгаа эсэхтэй шууд хамааралтай байна. Гэхдээ хэрэгцээт мэдээлэлээ олж авч чаддаг иргэдийн 55.4 хувь нь тодорхой мэдээлэл авдаг ч мэдээлэл дутмаг иргэдийн 41.6 хувь нь өөрт хэрэгтэй мэдээлэлээ авч чаддаггүй иргэдийн 36.0 хувь, огт мэдээлэл авч чаддаггүй иргэдийн 28.7 хувь нь тус тус шүүх шудрага үйл ажиллагаа ай болсон гэдэгт итгэдэг болсон байна.

Судалгааны эдгээр баримт бол шүүхийн талаарх мэдээллийн хомсдол нийгэмд байгааг харуулна. Мэдээллийн энэ хомсдолыг иргэд өөрсдөө бий болгож байна гэх үндэстэй. Яагаад гэвэл Монголын нийгэмд өнөөдөр шүүх засаглалын үйл ажиллагаа шиг нээлттэй ил тод төрийн үйлчилгээ байхгүйг бүгд мэдэж байгаа. Энд яагаад иргэд өөрсдөө мэдээллийн хомсдол бий болгоод байна вэ? гэдэг асуудал гарч байна. Юуны өмнө шүүхийн үйлчилгээ аваагүй иргэдэд шүүх, шүүхийн шинэтгэлийг сонирхох хэрэгцээ шаардлага сонихол үүсээгүй гэсэн үг. Үүнийг буруутгах арга байхгүй. Шүүх бол шудрага ёсыг тогтоодог, хүний амьдралд шудрага ёс шаардагдах үе тохиолддог болохоос бус өдөр болгон алхам тутамд шаардагдахгүй, эрх чөлөө шиг эдлэгдэхгүй, шудрага ёс бол шаардагддаг зүйл. Иргэдэд тийм шаардлага гарсан тохиолдолд тэд сая шүүх шудрага байгаа эсэхэд итгэл үнэмшилтэй болно.

Түүнчлэн олон нийтийн анхаарал татаж байгаа томоохон, дуулиантай хэргийн шүүх хурлыг нээлттэй байлгаснаар шүүхийн харилцаанд ороогүй иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлж болохыг ерөнхийлөгч асан Н. Энхбаярын хэргийг шүүсэн шүүх хуралдаан харуулсан билээ.

Эцэст нь шүүхийн ажилтануудаас аван мэдээлэлээр тэдний 93.8 хувь нь шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа бол 6.2 хувь нь дэмжихгүй байгаагын гол шалтгаан нь ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой.

Дэмжихгүй байгаа ажилтнуудын 85.7 хувь нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны улмаас ажил албанд хүндрэл учирч байна гэж хариулсан бол түүнээс гадна шинэтгэлийн үйл явц шүүхийн салбарын үйл ажиллагаанд эерэг үр дүн ирнэ гэдэгт эргэлзэж байна. Дэмжихгүй байгаа хоёр ажилтан тутмын нэг нь шүүхийн шинэтгэл манай салбарын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх эсхийг мэдэхгүй гэж байхад нөгөөх нь эерэг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

Шүүхийн шинэтгэл ба шүүхийн ажилтнууд: Шүүхийн шинэтгэлийг гардан гүйцэтгэгч нь одоогийн шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс юм. Тэд шинэтгэлийн үр шимийг хамгийн түрүүн хүртэхийн хамт бас учирч байгаа бэрхшээл, шинэтгэлийн зовлонг амьдрал дээр амталж, эдэлж буй хүмүүс юм. Тиймээс тэдний санаа бодолд нь нэн хүндэтгэлтэй хандаж, нухацтай бодож, олон талаас нь эргэцүүлэн үзэх ёстой.

ШЕЗ-ийн шийдвэр одоогийн шүүхийн амьдралын бодит байдлыг өөрчлөх гэж байгаа учраас тэр нь амьдрал практиктай зөрчилдсөн байхаас ч аргагүй. Хэрэв практиктай яв цав нийцэж байгаа бол шинэтгэл биш болох билээ. Тиймээс ШЕЗ-ийн шийдвэрийг дунд, сайн гэж үнэлэхээс өмнө шүүхийн ажилтнууд заавал хэрэгжүүлэхийг эрмэлзэх, ШЕЗ ч шийдвэрээ заавал биелүүлэхийг шаардах ёстой. Нөгөө нэг тал нь шүүхийн ажилтнуудын өгсөн дээрх үнэлгээ манай одоогийн шүүхийн систем, тогтолцооны алдаа дутагдал байж болох талтай. Түүнийг мэргэжлийн хуульч, эрхзүйчид л олж харах, засах боломжтой. ШЕЗ-өөс авч байгаа бодлого, үйл ажиллагаа, байгууллага дээр нь хэрхэн хэрэгжиж байгаад өгсөн үнэлгээг тэдний эрхэлж буй ажилтай нь холбож үзвэл хамаарал бага (ялгаагүй) байна.

Байгууллага дахь шүүхийн шинэтгэлийн хэрэгжилтийн үнэлгээ, хувиар

Одоогийн шүүхийн ажилтнууд бол мэргэжлийн зохих боловсролыг нь эзэмшиж зан суртахууны хувьд төлөвшин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжийн тодорхой шалгууруудыг даваад ажил албаа хэвийн гүйцэтгэж байгаа хүмүүст тэдэнд шинэтгэлийн үр дүн хувь заяанд итгэх итгэл үнэмшил, адармаатай хүнд хэцүү сорилтуудыг давах сэтгэл зүйн бэлтгэл тэсвэр тэвчээр, ажлын дадлага туршлага аль аль нь хуримтлагдаж байгаа.

Энэ утгаар нь тэднийг шүүхийн шинэтгэлийн хүмүүн капитал гэж үзэн ажил алба, амьдралын баталгааг орхигдуулалгүй анхаарч ажиллах шаардлагатай байна.

Дүгнэлт, санал зөвлөмж

“Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдвээр хийсэн энэ удаагийн олон нийтийн саналын социологийн судалгаа хэдийгээр шүүхийн ажилтан, шүүхээр үйлчлүүлэгч иргэд, жирийн иргэд гэсэн гурвалсан обьектийг хамруулан хийгдсэн ч бид шүүхээр үйлчлүүлэгч ба жирийн санал бодол, үнэлэлт, дүгнэлтийг гол болгон судалгааныхаа дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулав.

Шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаа тууштай хэрэгжиж эхэлсэнээс хойш харьцангуй богино хугацаа өнгөрсөн ч хэдэн жилийн өмнө шүүхэд итгэх итгэлийн талаар хийж байсан бусад судлаачдийн дүгнэлттэй харьцуулахад өнөөдөр бид арай өөр дүгнэлт хийж, санал зөвлөмж боловсруулах боломжтой болсныг хэлүүштэй. Энэ удаагийн судалгааны үр дүнгээс бид доорх дүгнэлт, санал хүргүүлж байна. Үүнд:

Өнөөдөр шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн тухай, ер нь Монголын шүүх засаглалын талаарх олон нийтийн санаа бодлын төлөв байдлыг үндсэнд нь дараах хоёр хэв маягт хуваан үзэх боломжтой байна.

1.Шүүхийн талаарх олон нийтийн саналын идэвхтэй хэв маяг. Энэ хэв маягт шүүхээр үйлчлүүлэгчид, хуулийн мэргэжлийнхэн, шүүхийн салбарт ажиллагсад улс орондоо шударга ёс тогтоож хуулийн засаглалын дор амьдрах ёстой гэдгийг ойлгож мэддэг энэ итгэл үнэмшил, хүсэл сонирхолоороо шүүх, шүүхийн шинэтгэлд хандаж түүнийг дэмжиж, шүүмжилж байгаа бүх хүмүүс багтана. Энэ хэв маягийнхан шинж байдал, бүтэц бүрэлдэхүүний хувьд нийлмэл шинжтэй, хувьсал хөдөлгөөнтэй, дотооддоо ихээхэн зөрчилт шинжтэй байна.

2.Шүүх болон шүүхийн шинэтгэлийн тухай тодорхой ойлголт, төсөөлөлгүй шахам, төсөөлөл ойлголт нь шүүх шударга үнэний талд биш мөнгө, танил талтай хүний талд үйлчилдэг гэсэн хуучин үзэл хандлагатай, шүүхээр үйлчлүүлж байгаагүй, шүүхийн үйл ажиллагаанд оролцох хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага гардаггүй хүмүүс. Тэд бол бүтэц бүрэлдэхүүн, сэтгэл зүйн шинжийн хувьд нилээд нэгдмэл цул шинжтэй, санаа бодлын хувьсал, өөрчлөлт багатай, хөдлөнги биш тайван шинжтэй идэвхгүйхэв маяг.

Нийгмийн сэтгэл зүй дэх олон нийтийн санаа бодлын дээрх хоёр төлөв байдлын алинд нь багтахаас шалтгаалан шүүхэд итгэх итгэл, шүүхийн шинэтгэлийг дэмжих эсэх, шүүхийн үйлчилгээнээс хүлээх хүлээлт зэрэг шүүхтэй харилцах харилцаа нь ихээхэн хамааралтай байна. Тиймээс ч бид шүүхэд итгэх итгэл, шүүхийн шинэтгэлийн дэмжлэг, шинэтгэлээс хүлээх хүлээлт гэсэн ойлголтыг тус тусд нь авч үзэх ёстой болно.

А. Шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаа тодорхой болж, эрчимтэй хэрэгжиж эхэлсэнээс хойш шүүхэд итгэх иргэдийн итгэл эрс дээшилсэн бөгөөд манай судалгаанд оролцсон хоёр хүн тутмын бараг нэг нь шүүх аливаа хэрэг маргааныг зөвхөн хуульд захирагдан үнэн зөв, шударгаар шийдэж байна гэсэн итгэлтэй болсон байна. Энд тодорхой тоо хэлэхэд бэрхшээлтэй ч бидний тооцож буй аргачлалаар 39.8-47.7 хувь нь шүүхийн үйл ажиллагаа шударга болсон гэдэгт итгэж байна гэж ойлгож болно. Энэ нь хэдэн жилийн өмнө судлаач Брент Уайт болон Сант марал судалгааны төвөөс хийсэн судалгааныхаас шүүхэд итгэх иргэдийн итгэл бараг нэг дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол бидний үзэж байгаагаар богино хугацаанд маш том амжилт, эерэг үзүүлэлт бөгөөд үүнд хүргэсэн тодорхой шалтгаан ч олон байгаа нь илэрхий. Тэдгээрээс юуны өмнө шүүх өөрөө нээлттэй, ил тод болсон явдлыг дурдууштай. Иргэдийн шүүхэд итгэх итгэл цаашид ч өснө гэдэгт нийгмийн сэтгэл зүй итгэл хүлээлттэй байгаа бөгөөд харин өсөлтийн хурд эрчим нь буурах магадлалтай. Учир нь шүүхийн талаарх олон түмний санаа бодол дахь хуучин хандлага өөрчлөгдөх нь удаан, амь бөхтэй байна. Өөрөөр хэлбэл шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн дунд шүүхэд итгэх итгэл харьцангуй доогуур, шинэтгэлийг сонирхох хүсэл сонирхол ч бага байгаа юм. Үүнд: Монголчуудын эртнээс уламжилж ирсэн “адгийн зарга арав хоногтой”, “шүүхийн хаалга татах” гэсэн сэтгэлгээний хоцрогдол, ойлголт ихээхэн нэмэр, нэрмээс болж буй. Манай иргэд бол үнэн чанартаа шударга шүүхээр эрхээ хамгаалуулж, хяналт тавьж сураагүй, хохирсон эрхээ сэргээлгэхэд төдийлөн сайн суралцаагүй хүмүүс юм. Шүүхийн нэр хүнд иргэдийн итгэл дээр тогтдогийн адил шүүхийн шинэтгэлийн хувь заяа иргэдийн дэмжлэг дээр тогтоно, үүнээс үлэмж хамаарна.

Б. Манай иргэдийн талаас илүү хувь нь өнөөгийн шүүхийн шинэтгэлийг тууштай дэмжиж байгаа юм. Энд тодорхой тоо хэлэх юм бол 53.8 хувь нь дэмжиж байна. Харамсалтай нь иргэдийн 36.8 хувь нь дэмжих эсэхээ мэдэхгүй, энэ талаар тодорхой ойлголт, төсөөлөлгүй явна. Шүүхийг хэрэг маргааныг үнэн зөвөөр, хуулийн хүрээнд шударгаар шийдэж байгаа гэдэгт итгэдэггүй хүмүүсээс ч гэсэн шүүхийн шинэтгэлийг дэмжигчид олон байна. Дэмжигчид бол бүхэлдээ шүүхийн талаарх олон нийтийн санаа бодлын идэвхтэй хэв маягийг бүрдүүлэгчид юм. Энэ хэв маягийнхан дотор шүүхийн шинэтгэлийг шүүмжлэгчид бас багтаж буй.

Бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хийсэн баримт бичгийн шинжилгээнээс Монголд шүүхийн шинэтгэлийг эсэргүүцэж буй хүчин байхгүй гэж үзэж байна.

Харин шүүмжлэгчид бол байна.

Тэднийг дотор нь хоёр ангилж үзэж болох юм. Шүүмжлэгчдийн эхний хэсэг нь шүүхийн шинэтгэлийг дэмжиж, түүнийг улам сайжруулахыг зорьж байгаа эерэг сэтгэлтэй ч өөр бодолтой шүүмжлэгчид олонх нь байна. Шүүмжлэгдчийн хоёр дахь хэсэг нь шүүхийн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрдөг ч чухам яаж хийх арга зүй, аргачлалын зөрүү, сэтгэлгээний хандлага зэргээс одоогийн шүүхийн шинэтгэлд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд шүүхийн шинэтгэлийн хувилбар, шинэ үзэл баримтлал дэвшүүлэн мэтгэлцэхээсээ өмнө тодорхой бие хүний үйл ажиллагаа, эсвэл шинэтгэлийн тодорхой нэг алхам, үйлдлийг хэлбэр талаас нь харж “өөчилж гоочилох” маягаар хандаж байгаа нь их юм. Тэд тооны хувьд цөөхөн ч шүүхийн шинэтгэлийн эрчим, хурдыг сааруулах, нийгмийн сэтгэлзүйд эргэлзээ, үл итгэх байдал төрүүлэх сөрөг үр дагавартайг анхаарах ёстой. Шүүхийн шинэтгэлийг шүүмжлэгчид “өөчилж гоочилогчид”аль аль нь хуулийн мэргэжлийнхнээс голлон бүрдэж байгаа бөгөөд тэд нэгэнт эргэлт буцалтгүй шинжтэй болсон энэ шинэтгэлийг зогсоож чадах хүч биш юм.

Харин шинэтгэлийг саармагжуулах, эрч хурдыг нь сааруулах оролдлого хуулийн мэргэжлийнхэн биш эрх баригчид, хууль тогтоогчдын зүгээс илүү боломжтой байж болох юм.

Төрийн хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын эрх баригчдад шүүхийн шинэтгэлийг эсэргүүцдэггүй юмаа гэхэд далдуур саармагжуулах сонирхол байж болохыг үгүйсгэхгүй. Тэдний санаархалыг таслан зогсоох хүч боломж ганцхан иргэдэд иргэдийн дэмжлэгт бий.

Манай нийгмийн сэтгэл зүй, шүүхийн шинэтгэлээс юу хүлээж байна вэ? гэдгийг маш товчоор тодорхойлбол шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэх, стратегийн зорилтуудаа бүрэн хэрэгжүүлэхийг хүлээж байна гэж хэлж болно. Энэ хүлээлтийг хангахад шүүхийн шинэтгэлийн бараг цорын ганц баталгаа нь иргэд, олон түмний оролцоо дэмжлэг юм. Тиймээс судлаач бидний хувьд ч энэ судалгаанаас шүүх, иргэдийн дэмжлэгийг татах, шинэтгэлийн талаар иргэдэд улам сайн ойлгуулах арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал зөвлөмж болгож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …