Хью Жэкман, Анжелина Жоли нарыг хамтран ажиллахыг хоригложээ

32_d786c77f28fa541e27734d288aaddbb1a6b8d0b9Холливудын нэрт жүжигчин Хью Жэкмантай өдгөө 20 жил ханилж буй эхнэр Дебора-Ли Фурнесс нь нөхрийнхөө дэлгэцийн бүтээлд тоглох ажилд нь нэгэн сонирхолтой дүрмийг баримтлах шаардлага тавьдаг гэнэ.

Тэрээр өмнө нь Скарлетт Иоханссон, Эшли Жадд зэрэг залуу бүсгүйчүүдтэй кинонд хамтран тоглож байсан нөхрөө “А” зэрэглэлийн жүжигчин/найруулагч гэгдэх Анжелина Жолитой хамтран ажиллахыг хоригложээ. Австралийн алдарт Today шоу нэвтрүүлэгт оролцох үедээ Дебора, “Би түүнд Анжелинатай хамтран ажиллахыг зөвшөөрөөгүй. Анжелина үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ” хэмээн ярьсан байна. Энэ бүхэн хэдий хошиггнол ч гэлээ Дебора үнэхээр гэр бүлийнхээ бат бэх байдлын төлөө өөрийнх нь уран бүтээлийн ажилд өөрийн дүрмийг тогтоосон тухай Хью Жэкман өгүүлсэн юм. Хосууд ямар ч үед тусдаа байхыг зөвшөөрдөггүй, үргэлж хамт байхыг эрмэлздэг гэнэ. Энэ нь ч тэдний бат бөх гэрлэлтийн гол үндэс нь мөн гэдгийг Дебора ярьжээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …