Эштон Катчер, Мила Кунис нар нууцхан гэрлэлээ

32_afc26f65b0468c363d478251fb10e4e221151e7eХолливудад нэлээд шуугиан дэгдээсэн хосуудын нэг болох жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар өнгөрөгч Бямба гаригт Калифорнийн Оак Глен дэх эдлэн газарт нууцхан хурим хийсэн талаар эх сурвалжууд мэдэгдлээ. Мила, Эштон нар дотны цөөн хүмүүсийг оролцуулсан хуримын ёслолынхоо аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү нууцалсан гэнэ. Харин хуримын дараа Мила тус эдлэн газраас гарах үед паппарацичид гэрэл зургийг нь авч амжжээ. Тэрээр ойролцоох хувийн эдлэнд үргэлжилж буй хуримын үдэшлэг рүүгээ явж байсан нь энэ аж. People сэтгүүлийн дамжуулснаар Мила, Эштон нар өмнө нь албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хэдий ч хуримын ёслолоо маш нууцлаг хийж, олны анхаарлын төвөөс хол байлгаж чадсан гэж эх сурвалжууд онцолж байгаа юм. Тэдний хуриманд ердөө дотны хэдэн найз, гэр бүлийнхэн нь байсан гэнэ.

downloadБ.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …