Артына Сылдыс хэмээх Тува оюутан бизнесийн сургуулиа төгсөн дипломоо гардан авахдаа цагаан морь унаж, үндэснийхээ хувцсаар гоён иржээ. Тэрээр өнгөрсөн онд нь өөрийнх нь нутаг нэгтнүүд бүгд диплом гардан авахдаа нөгөө л сонгодог хар өнгийн костюм өмссөн байхыг хараад түүнд энэхүү гайхалтай санаа төрсөн аж.
Ийм байдлаар дипломоо гардан авсан нь өөрийнхөө төрсөн нутаг болох Тувадаа байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, өөрийн үндэсний уламжлал болон соёлыг хүндэтгэн, бусдад тэрхүү өв соёл, уламжлалыг таниулах, түүнчлэн өөрийн соёл уламжлалаар бахархан цаашид хадгалан үлдэх зорилготой байсан гэдгийг онцлон хэлжээ.
Сонирхуулахад тэрээр энэхүү чухал үйл явдалдаа хагас жил гаруй хугацааг зарцуулжээ. Ёслолын ажиллагаандаа өмсөх үндэсний хувцсаа өөрийн төрөлх нутагтаа оёулсан бол Тува улсын шилдэг малчин түүний авга ах нь морь болон мөнгөн хазаар чимэглэлийг нь бэлтгэж өгсөн байна. Мөн хэт хутга болон цахиур өгсөн ч тэрээр аюултай гэж үзэн авахаас татгалзжээ.
Артын “Өөрийн энэхүү өвөрмөц соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлсээр байх болно. Мөн төрөлх сургууль минь намайг хэзээ ч мартахгүй байх “ хэмээн өгүүлсэн байна.
эх сурвалж: jirgee.mn