Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” замаасаа гарч нурсан байна. Осол гарах
үед “галзуу хулгана” 240 км цагийн хурдтай эргэлдэх тавцанг тойрч байсан аж.
Уг осол гарснаас хойш гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан байсан ба ослоос үүдэн найман хүн маш хүнд бэртжээ.
Орон нутгийн телевизийн ярьснаар ослын үеэр хоёр хүү, хоёр охин маш хүнд бэртсэн бөгөөд заримынх нь хөл хэд хэдэн газраараа хугарсан аж. Уг галзуу хулгана системийн тооцоолол алдсаны улмаас замаасаа гарсан гэж Их Британийн цагдаа нар дүгнэжээ.
эх сурвалж: bataar.mn