Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотод хүрэлцэн ирлээ

14298434715539ae0f580e7Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр орон нутгийн цагаар 10.45 цагт тус хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Уфа” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Зоригт, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын Тэргүүн Р.З.Хамизов, Гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын захирал Ю.А.Филатов тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэн угтаж, Башкир үндэсний хувцастай бүсгүйчүүд талх, давс барин тавтай морилохыг урилаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзах юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гурван талт уулзалт хийнэ.

Өнөөдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евроазийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцохоор шахуу хөтөлбөртэй ажиллаж эхэллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …