Жүжигчин хүмүүс өөрийн олон саяын эд хөрөнгөө кинонд тоглоод олдог гэсэн бодол хэн хүнд төрдөг биз ээ. Тэгвэл энэ нь тийм биш аж. Жүжигчин хүмүүс давхар бизнес эрхэлснээр нэмэлт орлого олдог нь нууц биш.
Зарим нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол бусад нь хувцасны загвар зохион бүтээж, гоо сайхны бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ.
Тэгвэл жүжигчин Арнольд Шварценеггер бусдаасаа хол алхжээ. Бялдаржуулах урлагийн тамирчин, Калифорни мужийн амбан захирагч асан энэ эр энд тэнд лекц уншин халаасаа түнтийлгэдэг гэдгээ мэдэгдэв.
Их улс төрийг орхиод “Төмөр” хочит Арни өөрийн хуримтлуулсан туршлагаасаа бусадтай хуваалцахаар шийдсэн бөгөөд өдгөө дэлхий даяар аялж, сэдэлжүүлэх зорилготой илтгэлүүдийг өргөн олон түмэнд зориулан тавьж байгаа аж.
“Би үнэхээр л лекц уншиж олон сая доллар олдог юм шүү. Гэхдээ энэ нь тэтгэвэрт гарсан улс төрчдийн хийдэг уламжлалт бизнес билээ. Надад энэ бизнес таалагдаж байгаа” хэмээн Арнольд онцолжээ.
Эх сурвалж www.wikimon.mn