Д.Дагвадоржид хурдан удмын адуу бэлэглэлээ

5462cc93e6c8f5c273f7984437ef8440350cb468Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Түмэн адуу уяачдын холбооноос мэргэжлийн сумогийн 68-дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид хурдан удмын адуу бэлэглэлээ. Энэхүү үйл ажиллагаа өчигдөр 18:00 цагт хүй 7 худагт МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын гал уяан дээр болсон байна.

Тодруулбал, өнгөрөгч хавар тус сум гал түймэрт автаж их хэмжээний хохирол учирсан бөгөөд их аварга сумын ард иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж 10 сая төгрөг хандив өргөж байжээ. Иймээс сэтгэлийн хариу бэлэг болгож Түмэнцогтийнхон түүнд хурдан удмын адуу бэлэглэж байгаа нь энэ ажээ.

012_mongoliin_saihan_ornoorэх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …