2008 оноос “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна.
Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, иргэдийн төлөөлөл оролцсон юм.