Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” тоглолт анх удаа боллоо. Энэ тоглолтод нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын уран бүтээлчид, мөн Монголынхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн “Хөсөгтөн” хамтлагийнхан оролцов. “Авьяаслаг азичууд” шоунд эх орныхоо нэрийг дуурсгасан “Хөсөгтөн” хамтлаг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон билээ.Гэвч тэд баяр наадмын нээлтийг үзэж чадаагүй наадамчин олондоо зориулж, хэдий гадаа 38 хэм хүртэл халж байсан ч Төв цэнгэлдэхийн урд талын задгай талбайд дахин уран бүтээлээ толилууллаа.