Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ч.Санжаадамба нар их шөвөгт шалгаран үлдлээ

cf3c72fd2f026933e8459cf21bb43023Завхан аймгийн Их уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба долоогийн даваанд улсын гарьд Н.Ганбаатараар 7 давж их шөвөгт шалгаран үлдлээ.

Мөн залгуулан улсын арслан П.Бүрэнтөгс энэ жилийн наадмаар улсын аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан дуулианы эзэн улсын начин Н.Батзаяагаар 7 давлаа.

Улсын харцага Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдоржоор 7 давж улсын заан цолны болзлыг ханган төрийн шүтээн болсон 9 хөлт их цагаан тугаа тойрлоо. Ийнхүү хан Хэнтий нутгаас заан цолтон төрлөө.

Тэгвэл дөнгөж сая улсын заан Ч.Санжаадамба улсын харцага цолны болзол хангасан Б.Одгэрэлээр 7 давж шөвгийн 4-т шалгаран үлдлээ.

Тэрбээр заан цолоо 3 дахь удаагаа баталж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …