Хүннү гүрний 2224, их монгол 809, АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмаар үзэгч бөх сонирхогчдынхоо мөн ховд нутгийнханыхаа магнай тэнийлгэж цэнгэлдэх дүүрэн үзэгчид наадамчдыг өндөлзүүлэн шуугиулж таавар эвдсэн бөх бол яахын аргагүй Ховд аймгийн Чандмань сумын харъяат “Од” группын бөх монгол улсын харцага Нямаагийн Батзаяа билээ. Тэрээр хүчит бөхийн барилдааны тавын даваанд зүүний манлай Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаярт …
Tag Archives: Үндэсний бөх
November, 2015
October, 2015
-
26 October
Улсын харцага Ц.Содномдорж түрүүлжээ
Монголын Малчдын холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон. Хүчит бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан юм. Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, …
-
19 October
Богд хайрханы хишиг барилдаан боллоо
Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан энэ намрын анхны хишиг барилдаан амжилттай, сайхан болж өндөрлөлөө. Энэхүү Богд хайрханы хишиг барилдаанд улсын цолтой 25, аймаг, цэргийн арслан 54, аймаг, цэргийн заан 17, аймаг, цэргийн харцага 24, аймаг, цэргийн начин 61, залуу бөх 75 гээд нийт 256 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсан байна. Тэгвэл тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл …
September, 2015
-
28 September
Уран барилдаант, улсын заан их дэвжээгээ орхин оджээ
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ “Ховдын Бямбадорж” нэрээрээ уран хурц барилдаанаараа шуугиулан олон жил түмнээ баясгасан Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж өвчний улмаас таалал төгсжээ. Ч.Бямбадорж нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд 1964 онд төржээ. Тэрээр 1989 онд 5 давж улсын начин цол хүртээд ирэх жил нь буюу 1990 онд цолоо баталжээ. 1994 онд 7 давж улсын заан цолд хүрсэн. 1997 онд 5 …
-
14 September
Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан 2015.09.13-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр, 25 жилийн өмнө яг энэ өдөр буюу 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын …
August, 2015
-
18 August
Улсын харцага Г.Ганхуяг: Мөнхбаатар арслан ямар том том гэмтэлтэй, яаж гүрийж шаналж барилддагийг та нар мэдэхгүй
Наадмын дараахан улсын арслан Х.Мөнхбаатар 5-ын давааны өмнөхөн утсаар ярьж буй зураг цахим орчинд тарж найраа хийсэн, найрааны начин төрүүлдэг зэргээр элдвээр цоллуулсан. Хоймор нутгийн алдарт хүчтэнүүдийн нэг Х.Мөнхбаатар арслан Солонгос улсад хагалгаанд орж, эмчлүүлж байгаа аж. Түүний талаар улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа ийн бичсэн байна. “Мөнхбаатар арслан ямар том том гэмтэлтэй, яаж гүрийж шаналж барилддагийг, ямар аймаар …
-
4 August
Даншиг наадамд 256 бөх барилдана
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 – ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм. Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын …
July, 2015
-
28 July
Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх
Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь …
-
27 July
Үндэсний бөхийн барилдаан уу, өргөн хэмжээний “шоу” үзүүлбэр үү
Эрт үеэс улбаатай монгол үндэсний эрийн гурван наадам өнөө үед улам бүр утгаа алдах боллоо. Сурын харвааны хувьд эмэгтэйчүүд оролцдогыг эс тооцвол элдэв хэл амгүй зохион байгуулагддаг гэж хэлж болмоор. Харин эрийн гурван наадамын гол хоёр төрөл болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан нь өнөө цагт баяр цэнгэл наадмын утгаа алдаж эхлэлээ. Хурдан морьдын уралдааны хувьд улс төрч голдуу …
-
22 July
Монгол Улсын харцага Н.Батзаяа: Дархан аварга Г.Өсөхбаяр надаас “Би уначихсан уу” гэж асуусан
Монгол Улсын харцага Н.Батзаяатай ярилцлаа. -Та энэ жилийн наадмаар өнгөтэй сайхан барилдлаа. Олон жил наадмаар зодоглож, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн гарлаа шүү дээ? -Би олон жил зодоглож байж улсын цолонд хүрсэн. Түүнээс хойш зургаан жилийн дараа Монгол Улсын харцага гэсэн энэ эрхэм цолонд хүрлээ. Үнэхээр сайхан барилдлаа. Наадмын зүлэг ногоон дэвжээ маань намайг ивээлээ. Их баяртай байна. -Таны энэ …
-
21 July
Э.Оюунболд арсланг аав ээж, асан дүүс нь угтан авчээ /фото/
22-хон насандаа төрийн наадмын дэвжээнд 9 даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдыг ааж ээж, ахан дүүс болон төрөлх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын удирдлагууд нь алд цэнхэр хадагтай тосон авчээ. Шинэ арсланг бөхийн удамт нутгийн дэвжээ, бөхөд хайртай зон олны заяа буян түшиж явах болтугай.
-
20 July
Увс аймгийн сумдын 90 жилийн ойн баяр наадмын түрүү бөхчүүд хэн байв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Увс аймгийн Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумдын наадам сайхан болж өнгөрчээ. Ингээд наадмын бөхийн мэдээг хүргэж байна. Завхан сум: Аймгийн хурц арслан Жаргалбаяр, шинэхэн аймгийн арслан Цэ.Мөнхбаяр нараар манлайлуулсан Завхан, Ховд аймгийн аймгийн цолтой бөхчүүд зодоглосон 128 бөхийн барилдаанд Аймгийн арслан Цэ.Мөнхбаяр түрүүлж, Хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэжээ. Давст сум: Улсын үлэмж бадрах арслан …
-
18 July
Н.Батзаяа: Дархан аварга намайг бодоход хашир туршлагатай хүн шүү дээ
Тулгар төрийн 2224, Их Монголын Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн бөхийн барилдааныг бөх сонирхогчид өөр, өөрийнхөөрөө дүгнэж, таавар уралдуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд “таавар төөрүүлсэн бөх”-өөр нэрлэгдээд байгаа Улсын харцага Нямаагийн Батзаяатай цөөн хором ярилцлаа. Тавын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяраар давж, начин цолоо баталж, зургаагийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулж, зааны даваанд …
-
16 July
Дархан аварга Г.Өсөхбаяр улсын харцага Н.Батзаяад унаагүй бол найраагаар заан цолтон төрүүлэх гэж байжээ
Зээ Улсын баяр наадам ёстой л нэг өргөн дэлгэр сайхан боллоо. Тав хоног амрах хууль баталсан түшээд маань ядартлаа баярлахаа урьдчилж мэдээд ийн хууль санаачилсан байж таарах нь. За энэ ч яахав. Наадмын тухай ярья. Бага байхдаа л би наадам дөхөхөөр шинэ дээлээ өмсөнө гэж бодсондоо ч юм уу, эсвэл хүссэн амттанаа аав ээжээрээ авахуулна гэж эрхэлсэндээ сэтгэл догдлоод бүтэн нойртой …
-
16 July
Уяачдын наадамд аймгийн арслан А.Давааням түрүүллээ
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоо худагт боллоо. Уламжлал ёсоор болдог уяачдын наадмын хүчит бөхийн барилдаанд 96 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням долоо даван түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Ш.Уламбаяр зургаан даван үзүүрлэв. Их шөвгийн гуравт Завхан аймгийн Их-Уул …